Сургалтын Хөтөлбөр: Багш нар онлайн сургалтыг төлөвлөгөөний дагуу 04 сарын 03-ны Баасан гараг буюу Хаврын амралт эхлэх хүртэл үргэлжлүүлэх бөгөөд хаврын амралтыг төлөвлөгөө ёсоор 04 сарын 06-10-ны хооронд тооцох юм. Улмаар 04 сарын 13-ны Даваа гараг төлөвлөгөө ёсоор Grade Prep Day буюу багш нар дүн гаргах өдөр байх тул 4 сарын 14-ны Мягмар гарагаас онлайн хичээл үргэлжлэх бөгөөд тухайн үед онлайн сургалттай холбоотой гарсан шинэ зааварчилгааг нийтэд зарлах болно.
Төгсөлт: Мужийн ЕБС-иуд хариуцсан Захирал James Lane 03 сарын 24-ны Мягмар гарагт мэдэгдэл гаргаж Ахлах сургуулийн 12-р ангид сурч байгаа, төгсөж диплом авах болзол хангасан сурагчид Ахлах сургуулиа төлөвлөгөө ёсоор төгсөх боломжтой гэж мэдэгдээд байна. Тиймээс бид энэ жил төгсөх сурагчдын төгсөлтийг ямар хэлбэрээр тэмдэглэж, төгсөгчдийнхөө шаргуу хөдөлмөр, сурлагын амжилтыг тэмдэглэх талаар одоо ярилцаж байна. Эцсийн төлөвлөгөө бэлэн болмогц нийтэд зарлаж мэдээлэх болно.
Анги дэвших: 3-р улирлын эцэс хүртэл буюу сургууль хаагдсан 03 сарын 13 хүртэл сайн дүнтэй суралцаж байсан сурагчид ирэх хичээлийн жилд дараагийн ангид дэвшин суралцах бөгөөд харин сурлагаас хоцорч байсан, дэмжлэг хэрэгтэй сурагчдад 4-р улирлын турш сурлага дэмжих арга хэмжээ авч дараагийн ангид дэвшүүлэх нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар дараа долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Дүн гаргах: Бид сурагчдын сурлагын дүнг шударга гаргах ажилд Виржиниа мужийн Боловсролын Яамнаас гаргасан удирдамжийг даган биелүүлж байгаа билээ. Хэдийгээр зайны сургалт танхимын сургалттай адил түвшинд байх боломжгүй нь ойлгомжтой ч бүх сурагчид сурлагын амжилт гаргах боломжоор хангахад хичээн ажиллах болно.
Тусгай Боловсролын Хэрэгцээ: Тусгай боловсролын багш нар гэр бүлүүдтэй видео хурал хийж, сурлагын явцыг шалгаж, шаардлагатай зөвлөгөө өгч ажиллаж байна.
AP/IB Шалгалтууд: 2020 оны 05 сард төлөвлөж байсан IB шалгалтууд цуцлагдсан ч сурагчид оногдсон даалгавраа цагт нь дуусгах ёстойг анхаарна уу. Сурагчид AP шалгалтыг онлайнаар өгөх бөгөөд College Board -с шалгалтын хуваарийг 04 сарын эхээр зарлах болно.
Standards of Learning SOL Шалгалт: Бүх SOL шалгалтыг энэ цуцалсан бөгөөд үүнтэй холбоотой шаардлагатай мэдээллийг удахгүй нийтэд мэдээлэх болно. SOL шалгалтыг цуцалснаар багш, сурагчдаас ихээхэн ачааллыг чөлөөлж байгаа тул багш сурагчид хичээлд шаардлагатай бусад сэдэвт илүү төвлөрч ажиллах боломж болох нь дамжиггүй.
Сургуудийн хоол, хүнс: 03 сарын 16-с эхлэн Арлингтон хотын ЕБС-ас сургуулиас хоол, хүнс шаардлагатай 2-18 насны хүүхдүүдэд хоол тараах ажлыг Kenmore Middle School болон Drew Бага сургуулиудад зохион байгуулж байгаа бол дахин дараах 3 байршилд энэ ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Эдгээр шинэ байршлууд нь Barrett, Campbell болон Randolph Бага сургуулиуд болно. Эдгээр сургуулиудаас Даваа-Баасан гарагуудын өглөө 11-с өдрийн 1 цагийн хооронд хүнс авах боломжтой.
Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захиргаа
Leave a Reply
You must be logged in to post a comment.