Хотын сургуулиудад шинэ орон тоо нэмэхэд 631 сая доллар зарцуулна.

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн урьд шөнийн (6 сарын 21-ны Пүрэв) хурлаар хотын сургуулийн системийн капитал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталлаа.Уг мастер төлвөлгөөнд хотын сургуулиуд дахь сурагчдын орон тоог нэмэх, шинэ сургууль барих зэрэг бүтээн байгуулалтын зардалд нийт 631 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байна.

Эдгээрт одоогийн “Reed” сургуулийн орчимд шинэ бага сургууль шинээр барих, мөн хуучин “Education Center”-ийн барилга болон “Arlington Career Center”-ийн барилгуудад 1650 ахлах сурагчдын орон тоог шинээр нэмэх зэрэг төлөвлөгөө багтаж байна.

Мастер төлөвлөгөөн тусгаснаар 2027 он гэхэд хотын ЕБС-иудад шинээр нийт 4200 сурагчийн орон тоо бий болгохоор төлөвлөсөн байна.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын ЕБС-иуд сүүлийн хэдэн жил дараалан ачааллаа дийлэхгүй болж, улмаар шилжин ирж буй сурагчдын өсөлтийг гүйцэхийн тулд хотын төсвөөс болон татварын төлөгчид багаггүй хөрөнгө зарцуулсаар байгаа юм. Хэдийгээр жил ирэх тусам хөрөнгө оруулалтыг нэмж, шинээр сургууль барих, хуучин сургуулиудын боломжит зай талбайг анги танхим болгох гэх мэт дорвитой алхмууд хийгдсээр байгаа ч сурагчдын өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа билээ.

Мөн шинэ сургуулиуд баригдаж буй, зарим сургуулийг нүүлгэж шилжүүлж буйтай уялдаж одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ахлах болон дунд харъяа сургуулийн бүсчлэлд өөрчлөлт орсон бол ирэх жилүүдэд бага сургуулиудыг бүсийг дахиж шинэчлэх бэлтгэл ажил, санал асуулга өрнөж байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply