Арлингтоны Улсын Сургуульд 100 мод тарина

Арлингтон хотын Парк, Амралтын Газруудын захиргаанаас Хотын Ойн алба нь Виржиниагийн “Цэвэр усны мод” тэтгэлгийн хөтөлбөрийн ачаар Арлингтоны Улсын сургуулиудтай хамтран сургуулийн эзэмшлийн талбайд 100 мод тарихаар боллоо. Энэ нь хотын 40%-ийн ногоон байгууламжтай болох зорилгодоо хүрэхэд ихээхэн чухал алхам болох юм.

“Манай ажилтнууд болон Арлингтоны иргэд хотынхоо ногоон байгууламжийг өргөжүүлж, хадгалахад асар их хүчин чармайлт, сэтгэл зүтгэл гаргаж байгаад бид маш их бахархаж байна. Бид энэхүү эрхэм зорилгоо Виржиниагийн ‘Цэвэр усны мод’ тэтгэлгийн хөтөлбөрийн хамтын ажиллагаагаар дамжуулан Арлингтоны улсын сургуулиудад өргөжүүлж байгаадаа баяртай байна. Энэ нь ирээдүйд илүү олон мод ургаж, манай сурагчдын эрүүл мэнд, сурах орчинтой хамт хөгжиж дэвжих нөхцөлийг бүрдүүлнэ.”  гэж Арлингтон хотын УЗ-н дарга Либби Гарви хэлэв.

“Энэхүү өгөөмөр хандивт маш их талархаж байгаагаа илэрхийлье. Эдгээр моддыг тарих үед бид ажилчид, сурагчдад зориулсан гадаа суралцах боломжуудыг сайжруулж, манай нийгмийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, дараагийн үеийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад бодитой хувь нэмэр болно.” хэмээн гэж Арлингтоны улсын сургуулиудын Удирлах Зөвлөлийн дарга Мэри Кадера хэлэв.

Энэхүү тэтгэлгийн хөтөлбөр нь Виржиниа даяар усны чанарыг сайжруулахын тулд урт хугацаанд ногоон байгууламж бүхий талбайн тэлэлтийг дэмжихэд чиглэгдсэн юм. Энэ нь мод тарих санаачилгыг санхүүжүүлж, модны усны чанарт үзүүлэх эерэг нөлөөллийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.

Мод тарих ажил энэ намар эхэлж, 2024 оны эцсээр дуусах юм. Арлингтон хот нь нийтийн ногоон байгууламжуудыг өргөжүүлж, ногоон байгууламж бүхий талбайг сайжруулж, илүү байгаль орчинд ээлтэй хот болохын тулд AУС болон орон нутгийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.

Be the first to comment

Leave a Reply