Сургуулиас өмнөх болон цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулиудын 2017-2018 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэхүү бүртгэл нь ирэх 2017 оны хичээлийн жилд эхлэх VPI (Virginia Preschool Inititative) болон Montessori ангиудад хамаарах бөгөөд 2017 оны 09 сарын 30-аас өмнө бүрэн 3 болон 4 нас хүрч буй хүүхэдтэй гэр бүлүүд бүртгэлд хамрагдаж болох юм. Дашрамд дурьдахад эдгээр хоёр ангид зөвхөн сугалаагаар хүүхэд элсүүлдэг тул энэ бүртгэл нь сугалаанд оролцох бүртгэл бөгөөд сугалаанд тохирол таарсан хүүхдүүд нас, оршин суух шалгуур хангаж буй нөхцөлд ирэх хичээлийн жилд сургуульд орох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ бүртгэлд хамрагдсан хүүхэд бүр сургуульд орохгүй гэдгийг анхаарна уу.
Сургуулиас өмнөх насны бүртгэлийг 2110 Washinbgton Blvd, Arlington 22204 хаягт Welcome Center-т хүлээн авч байна.
Харин 2017 оны 09 сарын 30-с өмнө бүрэн 5 нас хүрч буй бүх хүүхдүүд ердийн цэцэрлэг ангид орох бөгөөд 5 настай хүүхдүүд сургуульд бүртгүүлэх, шалгалт өгөх цагийг мөн өнөөдрөөс олгож эхэллээ. Хэрэв танай хүүхэд ирэх хичээлийн жилд 5 нас хүрч цэцэрлэг ангид орох бол 703-228-7663 (Англи), 703-228-8041 (Монгол) тоот утсаар ярьж цаг товлоно уу.

Arlington Public Schools
Language Services and Registration Center

Be the first to comment

Leave a Reply