VPI, Montessori ангиудад тэнцсэн эцэг эхчүүдийн анхааралд

Арлингтон хотын ЕБС-ын Бага ангиудад 3-4 настай хүүхдүүдийн VPI (Virginia Pre-School Initiative) болон Montessori ангиудад сугалаагаар шалгарсан хүүхдүүдэд бүртгэдэг билээ.

Энэ жилийн сугалааны дүн 4 сарын 26-нд гарч, улмаар дээрх ангиудад шалгарсан гэр бүлүүдэд урилга захиаг явуулаад байна.

Нэг сурагч хэд хэдэн сургуульд зэрэг сугалаанд орох боломжийг олгодог тул зарим сурагчдад 2-с дээш орон тоонд тэнцэх тохиолдол гардаг. Хэрэв танай гэр бүл 1-с дээш сургуульд тэнцсэн урилга захиа авсан бол зөвхөн нэг сургуулийг сонгон, захианд дурьдсан зааврын дагуу сургуульдаа 5 сарын 21-с өмнө мэдэгдэж орон тоог бататгах шаардлагатай. Дурьдсан хугацаанаас өмнө орон тоог баталгаажуулаагүй нөхцөлд тухайн орон тоог хүлээлгийн жагсаалтад буй дараагийн хүүхдэд шилжүүлж болохыг анхаарна уу.

Мөн орон тоогоо бататгаж хариу мэдэгдсэн ч 06 сарын 25-с өмнө Language Services Registration Center-т бүртгэлээ хийлгээгүй, эсвэл наад зах нь бүртгэл хийлгэх цаг аваагүй бол мөн орон тоог хүлээлгийн жагсаалтад буй дараагийн хүүхдэд шилжүүлнэ.

Орон тоо баталгаажуулж, Language Services Registration Center-т бүртгүүлэх цаг авах утас: (703) 228-7663

Arlington Public Schools
Language Services and Registration Center

Be the first to comment

Leave a Reply