Дунд, ахлах ангийн сурагчид тайван жагсаалд оролцоно

Өнөөдөр Арлингтон хотын ЕБС-н дүүргийн Ерөнхий Захирал (​​​​​​​Superintendent) Patrick K. Murphy эцэг эхчүүдэд хандаж имэйл илгээжээ.

Имэйлд 2 сарын 14-нд Флорида мужид гарсан аймшигт аллагын дараагаар АНУ даяар өрнөж буй сургуулийн сурагчдын тайван тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлээд ирэх 3 сарын 14-нд зохион байгуулагдах галт зэвсгийн хүчирхийллийн эсрэг дунд сургуулийн сурагчдын тайван жагсаалд хотын сургуулийн сурагчид оролцож болохыг тодотгожээ. Тухайн өдөр сурагчид үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаалт оролцож болох бөгөөд тухайн өдрийн хичээлээс “хүндэтгэх шалтгаантай” (excused absence) чөлөө олгоно гэдгийг эцэг эхчүүдэд мэдээлж байна. Харин мөн 04 сарын 20-нд болох жагсаалт зөвхөн эцэг эхийн бичгээр зөвшөөрсөн сурагчид оролцох бөгөөд эцэг эхийн зөвшөөрөлгүй оролцсон нөхцөлд хичээл тасалсанд тооцох юм.

Дунд сургуулийн сурагчид нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, үзэл бодлоо чөлөөтэй, тайван замаар илэрхийлэх нь сургалт хүмүүжлийн ач холбогдолтой хэмээн үзэж энэ шийдвэрийг эцэг эхчүүд дэмжиж байгаа ажээ. Зарим сурагчдын эцэг эхчүүд бага ангийн хүүхдүүдийг мөн энэ тайван жагсаалд оролцуулах хүсэлт хэдийн гаргаад байгаа ч бага ангийн хүүхдүүдийг жагсаалт оролцуулж болох эсэхийг сургуулийн захирал, багш нар судалж, ярилцаж байгаа гэнэ.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын зарим сургуулиуд, тухайлбал Wakefield ахлах сургуулийн сурагчид буу, галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийн эсрэг, галт зэвсгийн хуулийг чангатгахыг шаардаж тайван жагсаал хийсэн юм.

Be the first to comment

Leave a Reply