Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 07 сарын 18-ны хурлаар мужаас санал болгосон $450,000 буцалтгуй тусламжийн хөрөнгийг COVID-19-ийн улмаас ажил, орлоггүй болсон иргэдийн түрээс, моргэжийн төлбөр төлөх хөтөлбөрт зарцуулах шийдвэр гарлаа.Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2020 оны 03 сарын 01-с эхлэн ухраан тооцох бөгөөд энэ оныг дуустал хамрах юм.
Тусламийн хөтөлбөрийг Хотын Халамж Үйлчилгээн Төв (Department of Human Services)-өөр дамжуулж олгох бөгөөд тусламжид хамрагдах болзол хангах иргэд 703-228-1300 тоот утсаар холбогдоно уу.
Үүнээс гадна иргэдэд чиглэсэн дараах төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хотын хэрэгцээнд авч зарцуулах нь зүйтэй гэж шийджээ. Эдгээрт:
- Virginia Employment Commission-с санал болгосон $109,155 буцалтгүй тусламжийн хөрөнгийг ажлаас халагдсан иргэдэд, болон ажилтан элсүүлэх сонирхолтой ажил олгогчдод зориулсан ажлын байрыг дэмжих үйлчилгээнд зарцуулах;
- Холбооны Төсвөөс олгодог Housing Choice Vouchers (Section 8) хөтөлбөрийг өргөтгөхөд зориулсан $155,323 хөрөнгөөр гэр оронгүй болох эсрдэлд буй хөдөлмөрийн чадвар алдсан 12 хүнд олгохоор болжээ.
Мөн төрийн албан хаагчид, хууль сахиулах, шуурхай албаны албан хаагчдын хөдөлмөр хамгааллыг сайжруулахад чиглэсэн буцалтгүй тусламжуудыг авч хэрэгжүүлэхээр болсон тухай Арлингтон хотын Захиргааны Хэвлэл Мэдээллийн Алба мэдээлжээ. Мэдээний Англи эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Хотын Удирдах Зөвлөлийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл эх хувиар
Leave a Reply
You must be logged in to post a comment.