Арлингтоны анхны төөрдөг байшин удахгүй нээгдэнэ

Монголчуудын нэрлэж заншсан “Төөрдөг байшин” буюу Escape Room тоглоомын өрөө Арлингтон хотод анх удаа нээгдэхээр бэлтгэл базааж байна.

Ravenchase Adventures компаниас Арлингтон хот дахь анхны салбараа “Columbia Pike” & N. Adams Street гудамжны ойролцоох, одоо үйл ажиллагаа явуулж байгаа “William Jeffrey’s Tavern” рестораны зэргэлдээ ирэх 06 сарын 01-нд нээлтээ хийхээр болжээ. Тус тоглоомын өрөө Escape Room гэсэн хаягаа өнгөрөгч 4 сараас эхлэн байршуулаад байгаа юм.

Тус төөрдөг байшин нийт 4 өөр төөрдөг өрөөтэй байх бөгөөд 06 сарын 01-нд эдгээрийн 2 өрөө нь ашиглалтад орох бөгөөд тэдгээр нь “Mind Trap”, “Glitch” гэсэн нэртэй байх гэнэ.
Бусад 2 тоглоомын өрөө нь “What’s in the Attic?”, “Black Valve Laboratory” нэртэй байх бөгөөд “What’s in the Attic?” нь 6 сарын сүүлээр, “Black Valve Laboratory” нь зуны төгсгөлд тус тус ашиглалтад орох тухай тус компаниас мэдэгдсэн байна.

Тус төөрдөг байшинд тоглох үнэ нэг тоглогч цагт $28 байх ажээ.

Дашрамд дурьдахад ирэх 8-р сард “Market Common Clarendon” орчимд “Bond’s Escape Room” нээгдэхээр зарлаад байгаа билээ. “Bond’s Escape Room” 2800 Clarendon Boulevard, Suite 910 хаягт нээгдэх юм.

Be the first to comment

Leave a Reply