“Arlington Festival of the Arts” зохиогдоно

Claarendon орчмын замууд 2 өдөр хаагдана

Жил бүр уламжлал болон зохиогддог “Arlington Festival of the Arts” (Урлаг, уран зургийн Арлингтон Фестиваль) энэ жил 5 дахь жилдээ зохиогдох гэж байна.
Уламжлалын дагуу “Washington Blvd” болон “N. Highland Street” замуудын уулзварт болдог тус арга хэмжээ 04-р сарын 22-23-ны Бямба, Нам гарагуудад өглөөний 10 цагаас оройн 5 цагийн хооронд явагдах юм.

Тус арга хэмжээнд оролцохоор нийт 150 орчим уран бүтээлчид бүртгүүлээд байгаа бөгөөд тэд өөрсдийн уран бүтээлийг нийтэд дэлгэн сонирхуулах бөгөөд эдгээрт уран зураг, фото зураг, алт үнэт эдлэл, ваар саван эдлэл гэх мэт гар урлалын уран бүтээлчид цугларах ажээ. Арга хэмжээ олон нийтэд нээлттэй байх бөгөөд үзэж сонирхогчид тэдний бүтээлээс худалдан авч болно.

Арлингтон хотын Цагдаагийн газар дээрх арга хэмжээг зохион байгуулахтай холбогдож 04 сарын 22-ны Бямба гарагийн өглөөний 4 цагаас 04 сарын 23-ны Ням гарагийн оройн 9 цаг хүртэл дараах гудамж талбайг хааж хязгаарлалт хийнэ. Эдгээрт:

  • Баруун чиглэлийн “Washington Blvd” замыг “N. Garfield Street”-с “Clarendon Blvd” хүртэл;
  • “N. Highland Street”-ийг “Clarendon Blvd”-с “Washington Blvd” хүртэл;
  • “N. 11th Street”-ийг “N. Highland Street” болон “N. Garfield Street”-ийн хооронд тус тус хаахыг анхаарна уу.

 

Be the first to comment

Leave a Reply