Арлингтон хотын зарим хэсэгт үер буулаа

Өнөөдөр өглөө дуу цахилгаантай түр зуурын ширүүн аадар бороо орсны улмаас Вашингтон ДС хот орчмын хотуудад үер буулаа. Арлингтон хотын Westover дүүрэгт 4.5 инчийн хур тунадас унасан бол Роналт Рейган нисэх буудлын орчимд 3,5 инч хур тунадас бүртгэгдсэн байна.

Хотын Шуурхай Дуудлагын Албанд өглөөний 8:45-с хойш нийт 600 орчим ус үертэй дуудлага бүртгэгдээд байгаа бөгөөд үерт автсан 27 барилгад аврагчид илгээж ажилласан тухай мэдээлжээ.


 

Be the first to comment

Leave a Reply