Арлингтон хотын сургууль мужийн хамгийн шилдэг сургуулиар шалгарчээ

АНУ-ын Ерөнхий Боловролын Сургуулиудын чансааг жил бүр тогтоодог Niche вэбсайтын энэ жилийн тайлан гарчээ. Тус байгууллагаас гаргасан K-12 чансаагаар Арлингтон хотын ЕБС-иуд Виржиниа мужийн шилдэг 100 сургуулиудыг тэргүүлж, хамгийн сайн сургуулийн дүүргээр дахин шалгарсан байна.

Мужийн шилдэг 100 сургуулийн эхний 10-т орсон сургуулийн дүүргүүд:

  1. Arlington Public Schools
  2. Loudoun County Public Schools
  3. Albemarle County Public Schools
  4. Falls Church City Public Schools
  5. Fairfax County Public Schools
  6. Charlottesville City Schools
  7. West Point Public Schools
  8. York County School Division
  9. Salem City Schools
  10. Goochland County Public Schools

(Дэлгэрэнгүй жагсаалтыг энд үзнэ үү)

Тус Niche компаниас АНУ-ын хамгийн шилдэг сургуулиар Нью Иорк мужийн Jericho хотын the Jericho Union Free School-ийг шалгаруулжээ. Тус сургуулийн дүүрэг нь сурагчдын сурлагын үзүүлэлт, багш нар, клуб, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сурагчдыг коллежед бэлдэх, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдээр хамгийн дээд оноо болох +А үнэлгээ авсан байна.

Тус компани сургуулиудын чансааг тодорхойлохын тулд АНУ-ын Боловсролын Яам (U.S. Department of Education)-ны тайлан мэдээ, сургуулиудын улсын шалгалтад үзүүлж буй дундаж оноо, коллежуудын мэдээ, болон тус Niche вэбсайтын хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүн зэрэг олон талт үзүүлэлтүүдийг иш үндэс болгодог байна.

Be the first to comment

Leave a Reply