ART автобусны 2 чиглэл өнөөдөр хаагдаж байна

Арлингтон хотод үйл ажиллагаа явуулдаг ART автобусны үйлчилгээний 2 чиглэл, тухайлбал ART 54, ART 92 чиглэлүүдийг өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хааж байна.

2019 оны санхүүгийн төсвийн хүрээнд хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй, үр ашиг муутай ажиллаж буй нийтийн тээврийн зарим чиглэлүүдийг өөрчлөх, алдагдалтай ажиллаж буй чиглэлүүдийг хаахаар тусгасан байна.

Дээр дурьдсах 2 чиглэл алдагдалтай буюу цагт дунджаар 15 орчим зорчигч тээвэрлэж байсан тул ийнхүү бүр мөсөн хаахаар болжээ.

Мөн Columbia Pike корридор дагуух нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, үйлчилгээнмй чанарыг сайжруулахын тулд одоогийн 16A, 16B, 16J, 16P, 16X чиглэлүүдийг нэгтгэж 16A, 16C (NEW) болон 16E гэсэн 3 чиглэлд үйлчилхээр болж байгаа бөгөөд шинэ чиглэлийн үйлчилгээ нөгөөдөр буюу 06 сарын 24-ээс эхлэх гэж байна.

Эдгээр шинэ чиглэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцана уу.

Be the first to comment

Leave a Reply