Метро ашиглахгүй байхыг анхааруулжээ

Вашингтон ДС хотын Нийтийн Тээврийн Газраас метро ашиглагчдад хандаж анхааруулга гаргажээ.
Учир нь метроны төмөр замын их засварын ажил 08 сарын 11-нд эхэлж байгаатай холбоотой ажээ. Их засварын ажил 08 сарын 26 хүртэл үргэлжлэх тул энэ хугацаанд зорчигчлыг Silver, Orange, Blue шугамын метро ашиглахаас зайлсхийхийг анхааруулсан байна.

08 сарын 11-нд Blue чиглэлийн метрог Arlington Cemetery буудалд бүр мөсөн хааж байгаа бол McPherson Square болон Smithsonian буудлуудын хооронд зөвхөн нэг зам ашиглах тул метро наад зах нь 20 минутаар хоцорч явах юм.

Тиймээс метрог удирдах газраас их засварын ажлын үед метро ашиглахгүй байх, Metrobus, ART гэх мэт нийтийн тээврийн автобус ашиглахыг зөвлөж байгаа юм.

 

Be the first to comment

Leave a Reply