Ballston-д 72 айлын орон сууцны төсөл батлагдлаа

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн Бямба гарагийн (02 сарын 24) хуралдаанаар 58 айлын хувийн орон сууц (condominium), 14 таунхаус (town house) барих ‘NVR, Inc’ компаний төслийг эцэслэн баталжээ.

Ballston метроны буудлын ойролцох ’11th Street North’, ‘North Vermont Street’ болон ‘North Utah Street’ гудамжуудын уулзварт буй сүмийн барилгын суурин дээр баригдах 7 давхар 58 айлын орон сууцны барилга, 14 айлын таунхаус бүхий цогцолбор байгууламж нь 100 автомашины далд зогсоолтой байх юм.

Тус барилгын компани Арлингтон хоттой байгуулсан гэрээний дагуу шинэ 58 айлын орон сууцнаас 4 орон сууцыг бага орлоготой иргэдэд (affordable housing) олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл тус бүр 2 өрөө бүхий 4 орон сууцыг хотын дундаж орлогын 80 хувиас бага орлоготой гэр бүлүүдэд хямдралтай нөхцлөөр борлуулах үүргийг төсөл гүйцэтгэгч компани хүлээж байна. Бага орлоготой иргэдэд орон сууц борлуулах ажлыг хотын захиргаатай хамтарч гүйцэтгэх юм.

Be the first to comment

Leave a Reply