ЭНГЭРИЙН ГУРВАН ХАЙЛААС

Уужимхан урт хєндийн эхэн тушаа , хадтай єндєр толгойн энгэрт гурван євгєн хайлаас холоос сvр бараатай харагдана. Хайлаасны ногоон навчис нь дєрвєн зvгтээ шvхэрлэн тэлж зэлvvд хээрийн салхины аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилvvдээ тоолж, болж єнгєрсєн vйл явдлаа хvvрнэн єгvvлэх мэт .

Хав ойр ой модгvй тал хєндийд гурван лvглэгэр хайлаас хэдийд ургасныг хэн ч vл мэдэх бєгєєд олон жилийн турш ширvvн бороо цасан шуурганд савчин ганхаж урт vндсээ газрын гvн руу бат шигтгэн улам улам бvдvvрэн ургаж єдий хvрчээ. Нутгийнхан дээр vеэс гурван хайлаасыг лус савдагтай онгон догшин гэж шvтэж , навч нахианд нь ч гар vл хvрэх учир ганц ширхэг навч хvний гараар тасран салсангvй .

Намар намарт алтан шаргал навчаа гєвєх учир орчны газар нь шаргал єнгєтэй хєвсгєр болжээ. Хайлаасны мєчир болгонд талын болжмор vй олноор цуглаж цаг ямагт шулганан жиргэнэ .
Гурван хайлаасны яг єлмий доороос нь маш тунгалаг устай гурван булаг ундран гарч саахалт хиртэй урсаад гурвуулаа нийлж зэгсэн элбэг устай горхи болон жирэлзэн урссаар хєндийн адагт буй элсэнд шурган шингэнэ. Урсгал ус ой модгvй говь талд хvний хvслээр бий болсон юм шиг vзэсгэлэн тєгєлдєр хайлаас цэнгэг устай булгийг байгаль заяажээ . Хvйтэн тунгалаг ус нь жирийн ч биш гэдэс дотрын євчнийг анагаах чадалтай рашаан болохыг мєн л олон жилийн тэртээгээс мэдэж хавь ойрынхон нь шидэт рашаанаас хvртэж євчин эмгэгээ анагаасаар ирсэн бєлгєє . Хєндий дундуур жирэлзэн урсах горхи ямар ч гантай жил хатаж ширгэж байсангvй. Газрын хєрс нь шимтэй ус чийгтэй болохоор євс ногоо ч єтгєн сахлаг ургана. Зун намрын дэлгэр цагт Гурванбулагийн хєндий гэж нэршсэн энэ сайхан нутаг ёстой л хvн малын жаргалын орон болдог байв .Горхины хоёр хєвєєгєєр ойр ойрхон олон хот айл бууж хєндий дvvрэн мал багширна . Нутгийн айлууд булгийн эхээс нэлээд доогуур зусна. Тэд булгийн эхийг догшин гэхээс гадна тvvний ундаргыг бохирдуулалгvй цэвэр байлгах , тал нутгийн чимэг болсон гурван хайлаасаа гэмтээхгvй гэсэн сайхан сэтгэл євєрлєн олон vеийг єнгєрєєжээ .
Намрын хонгор салхи сэв сэв vлээж газар дэлхий шаргалтан гандах vес хайлаасны навчис алтан шаргал болж улам ч сvртэй сайхан болно .

Энгэрийн гурван хайлаас
Эрдэнээс илvv гялалзана
Энгийн хvн байтлаа
Ээжээс илvv санагдана .

гэж энэ нутгийнхан дуулах дуртай . Магадгvй нутгийн авьяас билэгт ард тvмэн эрдэнийн єнгєєр алтран гялалзах хайлаасаа магтаж энэ дууг зохиосон бизээ.
Хєндийхєн євсний сєл тасарч анхны хяруу унахад говийн дулаан євєлжєє єєдєє нvvцгээдэг бєгєєд хавар ногоо цухуйхтай зэрэг л мєн аянчин шувууд шиг буцан нvvж ирнэ. Єнгєрсєн зун намар идэж бараагvй сахлаг борог дотроос нялх ногоо алаглан цухуйх vес хєндийд ирсэн мал сvрэг тодхон тэвээрч дэлгэр зунтай золгоно . Энэ хєндийд нэгдлийн хонины гол сууриуд зусах бєгєєд євєл эзэнгvй болно. Цас ихтэй хатуухан євєл болбол нэгдлийн адуун сvрэг оторлон ирдэг юм. Сvvлийн хоёр гурван жил хєндийн эх орчмоос хадлан хадах болжээ. Ноднингоос энэ хєндийд малын тэжээлийн ургамал тарьж хадлангийн талбай болгоно. Айл амьтан нутаглуулахгvй хамгаалж тордоно гэсэн яриа гарсан боловч чимээгvй болжээ. Харин булгийн эхний хадан хясааг нурааж зам засах гэнэ гэсэн цуу vг гарсан нь нутгийнхныг зэгсэн тvгшээжээ. Гурван хайлаасны архан талаар хадан хясааны ёроолоор эртний балархан жим байжээ. Арав гаруй жилийн тэртээ хєндийн зvvн урд биед сум нэгдлийн тєв суурьшсанаас хойш тэрхvv балархай жим нь аймаг сумын тєвийг холбосон гол зам болжээ. Гэвч хясааны энгэрээр том том vхэр чулуутай хадан хясаа тvрж орсон тул машин явахад нэн бэрхтэй. Хааяа нэг нутгийн сайн жолооч л vхэр чулуун дундуур сvлжиж булгийн эхний эрэг рvv уначих дєхєн явдаг байлаа. Толгойн араар шинэ зам гарсан боловч гуу жалга олонтой євєл бол цас боож зун шавар шалбааг ихтэйн гадна уг зам нь хєндийн баруун биеэр дугуйран тойрч хєндийн адагт очоод зvvн хойшоо эргэх тул сумын тєвєєс лав хоёр гурван єртєє хол тойруу болгоно. Хєндий дундуур огтлон гарья гэхэд намаг шавар их , гvvр байхгvй тул жолооч нар зvрхлэдэггvй ажээ. Хадагт толгойн зvvн биеэр бол овон товон хад чулуу арвин, бартаатай болохоор машин зvглэх арга байхгvй . Хамгийн ойр дєт зам бол урагшаа тvрж орсон хадан хясааг нурааж зам засах нь ашигтай болохыг аймаг сумын удирдлага мэдэж байсан боловч зам засахаар хєрєнгє гаргаж зvрхлээгvй л байв. Тэгтэл сумын тєвийн ойролцоо чулуун нvvрсний уурхай нээгдэж ашиглаж эхэлсэн тул тойруу замаар єдєр, шєнє, євє,л зунгvй машин дvнгэнэн явах болжээ . Ингээд vржил шимтэй энэ хєндий нэг бол хадлан тариалан тарьж айл амьтан нутаглахгvй болох, vгvй бол хясааг нурааж зам засах их ажил эхлэх болж хєндийд идээшиж дассан олон айл баахан тvгшиж байлаа .

Хєндий дvvрэн ногооны хєєнгє суунаглан цэнхэртсэн хаврын сvvл сарын нэгэн дулаахан сайхан єдєр алс говьд євєлжсєн айлуудын тvрvvч хєндийд зусахаар ирлээ .
Євгєн Дамбий олон жилийн турш зуссан тунгалаг горхины зvvн хєвєєнд гэрээ барих зуур ийш тийш харвал тэднийхээс єєр айл нvvж ирээгvй юм шиг байв . « Энэ жил манайх хамгийн тvрvvн ирээ шив дээ . Энд бууж болохгvй гэж нэгдлээс хэл сураг ирээгvй болохоор энэ жилдээ л лав тариа ногоо тарихгvй нь шиг байна » гэж бодлоо. Гэрээ барьж цай чанаж уучихаад хонио Гурванбулагийн эх єєд аажуухан туув. Хєндийн євс урьдын адил єтгєн сахлаг бєгєєд борог дундаас энд тэндгvй шинэ ногоо цухуйсан vзэгдэнэ. Дамбий хонио туусаар гурван хайлаасанд нэлээд дєхлєє. Хєндийн эх єєд євс нь бvр ч єндєр сахлаг байдгийг малчин євгєн сайн мэдэх тул бусад айл нvvж ирэхээс хэд хоногийн ємнє ч гэсэн євлийн тарчиг цагт зvдэн ядан онд орсон хоньдоо цатгах гэж ийнхvv євсний соргог усны тунгалгийг сонгон яваа ажээ. Хонь ч борог євс шинэ ногоо холилдсон нэгэн нугад ороод сайхан тогтлоо. Дамбий мориноос бууж юуны ємнє гурван хайлаас єєд дурандлаа. Хайлаас ид навчилж байгаа бололтой мєчир гишvv нь хар ногоон єнгєтэй болжээ. Хайлаасны ард машин тэрэг, хvмvvс нааш цааш явж байгаа харагдахаар аян замын улс юм болов уу гэж бодоод хараад байсан чинь машинаас юм буулгаж тєдєлгvй том хєх майхан босгож эхлэхээр нь зам засахаар ирсэн хvмvvс байх нь гэж гэнэт бодоод зvрх нь лvг лvг цохилон мориндоо мордон тийшээ шогшуулав. Хашин морио давчин шогшсоор булгийн тархиар тойрон гарч очвол хоёр гурван машин, бас трактор ч харагдав . Нэлээд олон хvн ачаа бараагаа буулгаж зарим нь бас нэг майхан босгох гэж байв. Нутгийнхны хэн нь ч хавьтдаггvй булгийн эхний ундаргаас хоёр хvн том саванд ус хийж байгааг хараад « Хай дамшгууд булгийн эх рvv бохир сав дvрж бузар оруулчихлаа» гэж амандаа vглэн ус авч байгаа хоёр хvний дэргэд очоод амар мэндээ ч асуулцсангvй .

— Та нар чинь яаж байгаа нь энэ вэ ? Бохир саваа булгийн эх рvv дvрээд гэж чангахан хэлбэл тонгойгоод ус утгаж байсан залуу эргэж харснаа
— Юу гэнээ євгєн гуай гэв .
— Эндээс ус авч болохгvй .
— Яагаад ?
— Наадах чинь рашаан булгийн эх ундарга . Манай нутгийнхан тээр дор харагдаж байгаа чулуун овооны тэндээс ус авдаг юм гэж євгєн гараараа заав . Хоёр залуу ер тоосон шинжгvй .
— Бид хаанаас ус авахаа мэднээ гэвэл Дамбийн зэвvv хvрч :
— Монголоо алдсан дамшгууд . Булгийн эхэнд бохир юм оруулж болохгvй гэж дуулаагvй юу ? гэвэл
— Бидний энэ шанага хєдєєний та нарын халтар шанагатай адилгvй цэвэрхэн юм. Харин та бvхэн сав суулгаа сайн угааж байж энэ рашаанаас авч байгаарай . Хэд хоноод энэ хадан хясааг нураахаар рашаан чинь улам цэвэр тунгалаг болно доо гэж єндєр залуу тавлах мэт хэлэхэд Дамбийн бие зарсхийж дэмий л шогшров . Хоёр залуу саваа дvvргэж аваад майхан єєдєє дамжлан явахад нь Дамбий даган явж байснаа
— Та нар энд зам засахаар ирээ юу ? гэлээ .
— Тиймээ зам засна. Явах замын саад, улсын хєгжлийн тээг болсон энэ хадан хясааг агаарт хийсгэж зайлуулна гэлээ. Євгєн гарцаагvй болсон энэ явдалд балмагдан дахин ч юм асуусангvй. Замынхан євгєнийг сонирхсон янзтай харна. Тэгтэл хэдэн хvн газар ухаж эхлэв. Дамбий тэсэж чадсангvй
— Бид олон vеийн турш энэ хавийн газар орныг хєндєж vзээгvй єдий хvрсэн юмсан. Та нар ч шийдсэн улс юмаа гэвэл махлаг залуу , хvнд тємєр царил далайн газар тас хийтэл цохиод
— Євгєн гуай лус савдагтай газар уу ? гэв .
— Лус савдаг ч юу байх вэ . Элэнц хуланцаасаа л хайрлан шvтэж ирсэн газар орон шvv дээ гэж євгєн хэлбэл
— Газар оронд сохроор биширч шvтэж байдаг шашны л хор гай шvv дээ. Энэ шашин ард тvмний тархинд мєн ч гvнзгий шингэсэн юм шvv. Одоо болтол бурхан шашиндаа хайртай хvн байгаа нь мєн тоогvй хэрэг гэж тарган залуу хэлбэл Дамбий сэртхийж бурхан шашин шvтдэг гэж ороогдох бий гэж айгаад дэмий л санаа алдав .
— Та айж сандрах хэрэггvй . Тэр догшин сvрхий газрыг бид номхтгоод єгнєє гэж бас нэг залуу хэлээд газар тун тан хийтэл нvдэхэд хайлаасанд vvрлэж байсан олон шувууд сандралдан нислээ. Євгєн тэр шувуудыг харж « Хєєрхий энэ амьтад олон жилийн турш ажин тvжин амьдрахдаа ийм тvгшvvр ер vзээгvй юмсан »гэж бодлоо .

Дамбий євгєн маргааш єглєє нь зам засахаар ирсэн хvмvvсийн даргатай нь уулзаж єєр газраар зам засаж болдоггvй юм болов уу гэж бодож санаж явдгаа хэлэх санаатай ирлээ. Єчигдєр нvх ухаж байсан хvмvvс газар ухаж хийсэн зуухандаа гал тvлж хоол цайгаа хийж байгаа бололтой байв . Хэдэн хvн булгийн эхэнд хувцас хунараа угааж байгаа харагдахаар євгєний дотор харанхуйлан зvрх нь пал хийж, єєрийн мэдэлгvй морио ороолгон тэдэн дээр давхин ирж
— Эрээ цээрээ алдсан зулбасгууд эндээс зайлцгаа гэж байдаг тэнхээгээрээ хашгирав . Юм угааж байсан хvмvvс толгой єндийн гайхан харлаа .
— Наадах чинь рашаан гэж та нарт хэлээгvй билvv? Та нар даанч яав ? Ариун булаг минь бузартаж одоохон ширгэж алга болно гэж євгєн мєн л хашхирав .
— Та эндэхийн лус савдаг нь арай биш биз дээ гэж нэг залуу євгєнєєр даапаалав. Дамбий тэр доогтой залууг ташуураар ороолгож
— Яана гэнээ. Настай хvнээр тоглож байхдаа ичихгvй байна уу? Чи над шиг эцэгтэй байх гээд дахин ороолгох гэтэл єнєє залуу навтасхийн зайлж бусад нь vймэн шуугилдав .
— Юу болоод байнаа ? гэх захирангуй дуу гарахаар Дамбий эргэн харвал гозгор цагаан залуу гайхсан янзтай харж байв .
— Инженерээ энэ євгєн єчигдрєєс хойш биднийг омогдож байгаа юм . Сая намайг ташуурдаж байхгvй юу гэж хальт цохиулсан залуу гомдол мэдvvлэв. Инженер залуу инээмсэглэн ойртож ирснээ
— Дамбий гуай та амархан сайн байна уу? гэж мэндлэв . Дамбий нгдээ арчин дахин дахин харснаа
— Yгvй энэ чинь … Балдангийн хvv юv дээ гэснээ мориноосоо шалавхан бууж инженер залууд ойртоход vймж байсан улс гайхан харцгаалаа. Дамбий инженер залуутай золгож хацрыг нь vнэрлэн vнсээд
— За Чулуун хvv хэзээ ирээ вэ ? гэлээ .
— Би єчигдєр орой ирсэн. Танайх хєндийд нvvж ирээ юу?
— Тиймээ хvvхээ
— Манайх хаана байгаа вэ ?
— Єнєє маргаашгvй л нvvж ирнэ .
— Таны бие тэнхээ сайн биз дээ Танайхан бvгд сайн уу ?
— Сайн сайн . Хvv минь чи Гурванбулагийнхаа хясааг нурааж зам засах гэж ирээ юу ?
— Тиймээ , Дамбий гуай .
Дамбий нутаг усны нэг дорын хvvтэй уулзсандаа нэг талаар баярлаж нєгєє талаар гомдож байлаа. Чулууны эцэг Балдан, Дамбий хоёр нэг хонхорт тєрж хар багаас vерхэн єссєн бєгєєд дандаа айл саахалт явдаг байлаа. Балдангийн дунд хvv хотод дээд сургуульд суралцаад инженер болсон юм гэсэн яриа хоёр жилийн ємнєєс дуулдаж байжээ. Чулуун дээд сургуульд байхдаа жил бvр зуныхаа амралтаар ирдэг байсан, харин сургуулиа тєгсєєд ажил алба нь болж єгєлгvй хоёр жил гэртээ ирээгvйг Дамбий сайн мэдэж байв. Дамбий нэг дорын хvvхэдтэй уулзаад баярласны учир бол vvнийг зад загнаж байгаад єєр газар зам засуулна гэж бодсоных. Хэрэв тэр нь бvтэхгvй бол гомдох байлаа. Тэгээд санаж бодсоноо хvн амьтнаас далдлан ярих нь зvй гэж бодоод
— Хvvхээ хоёулаа уулзья гэв .
Чулуун инженер євгєнийг дагуулан нєхдєєсєє холдлоо. Тэр хоёр , гурван хайлаасны баруунтай очиж суув. Дамбий тvрийнээсээ богинохон цагаан соруултай гаанс гаргаж тамхи нэрж асааснаа
— Хvv минь чи тєрсєн газар орноо эвдэж нураах гэж ирээ юу? гэвэл Чулуун инээмсэглэн
— Эвдэх ч юу байх вэ . Зам засах гэж байна гэлээ .
— Энэ хясааг нурааж болохгvй л юмсан. Бид євєг дээдсийн vеэс энэ сайхан булаг шанд , хайлаас , хадан хясааг шvтэн биширч єдий хvрэхдээ ширхэг чулууг нь ч хєндєж vзээгvй юм шvv гэж гомдонгуй єгvvлэв. Чулуун ч гэсэн мэдээ орсон цагаасаа эхлэн тал нутгийнхаа гоо vзэсгэлэн болсон булгийн хєвєєнд бишгvйдээ л тоглож явахдаа аав ээжийнхээ vгэнд орж хайлаасанд vvрлэсэн олон шувуудыг ч vргээж байсангvй , навч нахиаг нь ч тасалж vзээгvй юм .Энэ нутгийнхан булгийн эх гурван хайлаасыг догшин онгон гээд хавьтахгvй бєгєєд хэрэв чулуу шороог нь хєндєж цэцэг навчий нь тасалбал лусын хорлол болно . Бас рашаан булаг нь хатаж ширгэнэ гэж дээр vеэс сvсэглэн ирсэн билээ. Тийм vзэл бодол хатуу баримтлах нутгийн нэр хvндтэй настай хvнийг гомдоохгvйг хичээн аль болох эвтэйхнээр аргалахыг бодсон инженер залуу юу гэж хэлье хэмээн бодож байгаад
— Дамбий гуай … Улс орны хєгжлийн шаардлагын дагуу газар орноо єєрчлєн сайжруулж ашиглах нь … гээд учирлах гэтэл євгєн vгийг нь таслан
— Тэр ч тэгэлгvй яах вэ. Гэхдээ заавал хясааг нурааж зам засахын оронд єєр газраар засаж болохгvй гэж vv дээ. Алтан дэлхий алгын чинээн биш гэв .
— Аймаг сумын хооронд vvнээс єєр дєт зам байхгvйг та мэднэ. Хєндийн баруун талаар явдаг зам чинь … гээд тайлбарлах гэтэл Дамбий бас vгийг нь таслан
— Хясааны зvvн сугаар хєндийн зvvн биеэр зам засаж болохгvй гэж vv? гэв.
—Тvvнийг чинь бодож vзсэн юмаа. Тvvгээр зам засна гэхэд бартаа ихтэй .
— Бартаа саадаас айх гэж vv? Ийм мундаг машин трактортой улс чинь тэр том том vхэр чулуу, сондуул довонг дор нь хамж тvрээд зайлуулдаг юм биш vv?
—Нарийн учир бий. Тэнд зам засахад наад зах нь хагас єртєє хирийн газрыг янзлах болохоор хєрєнгє мєнгє их орно. Харин хясааг бол жараадхан метр газар нураачихвал болох нь тэр.
—Хясааг нураатал энэ рашаан маань хатаж ширгэнэ шvv дээ.
—Хаанаас даа. Та дэмий юманд санаа зовж байх юм.
Євгєн дуугарсангvй бодол болон тамхиа баагиулж сууснаа гаансаа чулуун дээр тогшиж vнсийг нь унагааж тvрийлээд
—Бид мэтийн мунхаг євгєчvvл бол орчлон дэлхийг бурхан бvтээсэн, тvvнийг хэн ч єєрчилж болохгvй гэж боддог. Харин эрдэм номтой та нар бол байгаль
єєрєє бvтээсэн гэдэг шvv дээ. За бурхан ч бvтээсэн бай, байгаль нь ч бvтээсэн ялгаа алга. Нэгэнт л бvрэлдэж тогтсон газар орныг эвдэж сvйтгэж орхиод дахин бvтээж чадахгvй. Чи богино бодолтой байна. Энэ булгийг хайлаасны ёроолоос ундарч байна гэж санадаг бизээ.Тэр тийм биш . Жинхэнэ ундарга нь хадан хясааны дор байгаа юм . Газрын зєєлнийг дагаж хайлаасны хєлєєр ил гарч байгаа юм. Ерєєс тєрсєн нутаг усаа хайрлаж хамгаалж байдаг манай ардын заншил бол ганцхан уул усны лус савдгаас айж болгоомжилсон юм биш шvv. Чи хар л даа. Тэр зvггvй хvvхдvvд булгийн эхэнд хиртэй хувцсаа угааж байна. Дуртай дуртай газар бие засаж бохирлож байна .Энэ хєндийгєєр дvvрэн хvн мал олон жилийн турш амьдарч ирснийг чи мэднэ . Тэд одоо та нарын хир зунгаг шингэсэн усыг уух болж байна шvv дээ. Монгол хvн булаг шандын усыг цэвэр тунгалаг байлгах гэж хэзээнээс эрхэмлэж ирсэн тvvхтэй юм. Урсгал усгvй энэ нутагт ус гэдэг чандмань эрдэнээс ч vнэтэй. Энэ булаг горхи ширгэж орхивол бид яах болж байна ? Хатаж vхэх хэрэг vv? Энэ хайлаас , энэ булаг шанд чинь амьтай эд. Та нар амьд байгаль гэдэг биз дээ . Амийг нь тасалбал vхнэ биз дээ . Хvv минь чи эрдэм номтой хvн сайн тунгааж бодоорой гэжээ. Чулуун тvvний ярихыг чих тавин чагнаж суухдаа хєдєєний жирийн нэгэн малчин євгєнєєс ийм ухаантай vг сонсоно гэж vнэндээ бодоогvй байсан юм . Дамбий євгєн аав шиг нь хэзээний малын хойноос хєєцєлдсєн бичиг vсэг ч тааруухан мэддэг, vг яриа ч цєєн томоотой тєлєв хvн болохыг Чулуун мэдэх боловч амьдралын нарийн ухаан, бодож цэгнэх талаар хэнийг ч дагуулахгvй хэрсvv гvнзгий бодолтой болохыг сая л мэдэв . Тэгээд хариулан хэлэх ч vг олдсонгvй . Тэр хоёр хэсэг зуур бие биеэ харан дуугуй сууцгаав .
— Чи тэгээд яая гэж бодож байна гэж євгєн асуув . Чулуун євгєнийг зvрхшингvй харснаа
— Дамбий гуай минь би ингэж шийдсэн юм биш шvv дээ . Энэ зvгийн мэргэжлийн улс газар орныг нь шинжилж зураг тєслийг нь гаргасан юм. Тvvнийг єєрчлєх эрх мэдэл надад алга даа гэвэл Дамбий санаа алдаж
— Тийм нь ч тийм л дээ . Чи ганцаар хаанаас шийдэв гэж. Гэхдээ тэр зураг тєслийг нь зохиохдоо миний тvрvvний хэлсэн зvvн талаар зам засна гэж зvтгэсэн бол ч учир байх байсан даа гэлээ .
— Тэр тухай яриад дийлээгvй юмаа . Тvvгээр зам тавихад хясааг нурааснаас арав дахин их зардал орно гээд зєвшєєрєєгvй юм гэж Чулуун хэлэв. Дамбий дуугарсангvй , сvvмийсэн нvдээр харж байснаа аажуухан босож мориндоо мордоод
— За тийм байдаг байжээ . Хvv минь тєрсєн vvрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байгаагvй юм шvv гэчхээд морио давиран бєг бєг шогшлоо. « Тєрсєн vvрээ нурааж эвддэг ангаахай хэзээ ч байдаггvй юм гэнэ vv? Энэ чинь юу гэсэн vг вэ? Нээрэн би чинь энэ нутагт тєрсєн єчvvхэн муу ангаахай нь шvv дээ. Ангаахай vvрээ орхиод нисдэг болохоос биш тvvнийгээ эвддэггvй билээ. Би тєрж бойжсон vvрээ эвдэх гэж vv? » гэхээс тvvний зvрх гэнэт хvчтэй дэлсэж чимчигнэн євдєх шиг боллоо .

Гvн шєнє болов. Нєхєд нь унтаж чимээ шуугиан намдлаа. Чулууны нойр мєд хvрэх шинжгvй сэрвэлзэн дэмий л нааш цааш хєрвєєнє . Тvvний санаанд «Тєрсєн vvрээ эвддэг ангаахай» гэсэн зэвvvн vг байн байн орж шаналгана . «Манай нутгийнхан Балдангийн онгироо хvv л тєрсєн vvрээ эвдэж нутаг усаа бузарлав гэнэ дээ. Дамбий гуай яасан ухаантай хvн бэ ? Хєдєєний євгєд чинь гаднаас нь харахад юу ч мэдэхгvй, бvдvvлэг хачин юм шиг байдаг нь зєвхєн гаднах єнгє байх нь . Манай нутгийн буурлууд их ухаантай , амьдралын агуу их туршлагатай юм байна . Тэд нутаг усандаа хайртай болоод л тvvнд гар хvрдэггvй байжээ. Харин vvнийг нь шашин овжин ашиглаж лус савдагтай гэж айлган сvрдvvлж мунхруулж байсан хэрэг . Одоо дэлхий дахинаараа байгаль хамгаалах гэж бєєн шуугиан болж байна . Манай нутаг харин тєдий л хvний гар хvрээгvй юм шvv. Булгийн ундарга нь vнэхээр хясаан дор байдаг бол хясааг нураахад ундарга нь дарагдаж ширгэнэ . Тэгвэл ч энэ сайхан уужим хєндий амьдралгvй болно гэсэн vг. Манай суманд vvн шиг задгай устай сахлаг євстэй газар байхгvй. Зєвхєн манай сумаар ч барахгvй зэргэлдээ хэдэн суманд ч байхгvй л дээ. Рашаанаас уух гэж бvр алс хол нутгаас ч ирдэг шvv дээ. Булаг ширгэхгvй юмаа гэхэд рашааны чанар нь єєрчлєгдвєл яана. Би яах ёстой вэ ? … Дээд сургууль тєгсєж зам гvvрийн инженер болчихоод тєрсєн vvрээ л эвдэх болж дээ … Улсынхаа тєлєє гэсэн чин санааг минь манай нутгийнхан ойлгох бизээ . Би ямар дураараа хийж байгаа биш . Аймгийн тєв цаашилбал улсын хэрэгцээг хангах уурхайн vр ашгийг єндєр байлгахад энэ зам маш чухал vvрэгтэй. Дамбий гуайн хэлдэгээр хясаанаас зvvн талаар зам засахад ч болно л доо. Даанч их зардал гарч олон хоногийн ажил болно. Яавч тvvнийг зєвшєєрєхгvй . Юутай ч гэсэн маргааш тэр хавийн газрыг нарийвчлан vзье .
Yнэндээ би энэ замын зураг тєсєл хийхэд хєндлєнгийн хvн шиг байсан минь тоогvй юм боллоо. Хясааны зvvн талаар зам засья гэж нэг удаа санал гаргахад хэн ч дэмжээгvй. Тэгээд л єнгєрсєн. Хэрэв яагаад тvvгээр зам засах шаардлагатай байна вэ гээд л зvтгэсэн бол арга байсан ч байж мэднэ . Одоо газар дээр нь нягтлан vзэж тооцоо гаргаад хєєцєлдвєл дэмжиж ч мэднэ. Хvрээлэн байгаа орчин , байгалиа хамгаалах тухай хууль ч гарсан. Миний саналыг хар муйхраар дайрч няцаахгvй бизээ» ийн бодоод тvvний санаа тvр ч гэсэн амрав . Эргэн тойрон нам гvм гагцхvv хээрийн чєлєєтэй салхи л vл мэдэгхэн сэвэлзэн vлээнэ. Чулуун баахан хэвтэж байгаад нойр нь бvр хулжсан тул сэмхэн босож майхнаасаа гарлаа. Дамбий євгєний зэмлэсэнд сэтгэл зовнин майхнаа булгийн эхээс нэлээд доогуур авчран барьж булагт хамаагvй юм угааж бохирдуулж болохгvй гэж нєхєддєє захижээ. Нялх ногооны содон vнэр ханхалж ойролцоохон луглийн харлах хайлаасанд олон шувууд шулганан жиргэсээр л байв. Чулуун шувуудын жиргээнийг сэтгэл догдлон чагнаж байснаа горхи єєд явлаа. Оройтож гарсан сар яг л гурван хайлаасны цаанаас гэрэл гэгээ цацруулна. Горхины хєвєєнд ирвэл сарны гэрэл усанд тусаж мєнгєн утас мэт цайран жирэлзэнэ. Чулуун горхины хєвєєнд сууж жирвэгнэн мяралзах усыг сонирхон харав. Ус хол хол хийн бургилж тал саран урсгал саран давхих мэт мэлтэгнэнэ .
Чулуун багадаа энэ горхины хєвєєнд хурга хариулж явснаа дурсан санав. Бас сарны саруулд саах нийлvvлэх гээд богинохон шилбvvр барьж айлынхаа хvvхдvvдтэй хургаа туугаад инээж шуугиж явсан нь, хурдны морь, унаад хєндийн зvvн биеэр уралдаж байсан нь саяхан мэт санагдана . Yvр цайх дєхсєн бололтой хайлаасны тэндэх шувууд жиргэх нь улам олшров. « Би гэмгvй энэ олон шувуудын vvрийг эвдэх нь дээ. Хясааг нураахаар л бvгдээр vргэж алга болно бизээ » гэж бодохоос их л гэм хийж буй мэт бодогдов . Сумын бага сургууль тєгсєєд аймгийн дунд сургуульд ааваараа хvргvvлэн энэ хясааны ємнvvр явахад мєн л олон шувууд жиргэж байсан билээ. Аав нь шувуудын жиргээнийг чагнаж явснаа
— Буянтай сайхан нутаг шvv. Манай энэ тал нутагт vvн шиг сайхан газар хаана ч байхгvй . Миний хvv эрдэм ном их сураад тєрсєн нутагтаа буцаж ирэхэд хамгийн тvрvvн л энэ шувуудын жиргээ тосно шvv дээ гэж хэлсэн юм. Тvvнээс хойш Чулуун хvv аймгийн дунд сургуульд цаашаа нийслэл Улаанбаатар хотод дээд сургуульд суралцаж байхдаа намар нь эдгээр шувуудын жиргээнээр vдvvлж хаварт нь угтуулан олон жилийг ардаа орхисон билээ. Єчигдєр орой энд ирэхдээ хамгийн тvрvvн танил шувуудынхаа хєгжилдєн жиргэхийг сонсож сэтгэл нь ихэд догдлон хєдєлж байсан юм .
Тєрсєн нутгийн нь цэнгэг сайхан агаарт бие сэтгэл нь хєнгєрєн унтаж хэвтэхийг хvссэнгvй, дорно тэнгэрийн хаяа цайвартаж сарны гэрэл бvдгэрэн байгааг Чулуун инженер сая л анзаараад майхан єєдєє аажимхан алхахдаа Дамбий євгєний vг vе vе санаанд нь орж зовоосоор байлаа.

Зам засах хvмvvс ирээд хориод хонов. Гэсэн ч хясааг нурааж эхэлсэнгvйд Гурванбулагийн хєндийд нvvж ирсэн малчид эргэлзэн гайхаж байлаа. Олон vеийн турш малчны сэтгэл тэнэгэр, малын зоо тарган байдаг хєндийхєн энэ зуныг сэтгэл тvгшvvртэй угтсан билээ. Гурванбулагийн хадан хясааг нурааж зам засахаар хотоос хvмvvс ирсэн тухай мэдээ хоромхон зуур тарж айлууд яаран сандран нvvж ирцгээсэн юм. Тэд нvvж ирсэн даруйдаа зам засахаар ирсэн хvмvvсийн байраар ганц хоёроороо хэд гурваараа vзэгдэх болж Чулуун инженерийн сэтгэлийг улам ч зовоох болжээ. Чулуун нутгийнхаа ах дvv танил хvмvvстэй єдєр бvр уулзаж зам засах тухай учирлан ярьж заримаас нь хатуу ширvvн vг ч бишгvй сонсов. Тэгээд ямар ч гэсэн хясааны зvvн талаар зам засаж болох эсэхийг мэдэх гэж хэдэн єдєр газар орны байдлыг нарийн судалж нягт сайн тооцоо судалгаа гаргаж шинэ тєсєл зохиогоод, тvvнтэйгээ хамт нутгийн ард олны хvсэлтийг хавсарган явуулжээ. Чулуун шинэ тєлийг нь хvээж авах эсэхийг мэдэхгvй боловч ямар ч гэсэн хариу иртэл ажилдаа орсонгvй. Замынхан хийх ажилгv тул ихэнх нь хєдийн айлаар хэсэх болов . Энэ хооронд Чулууны гэр говиос нvvж ирсэн тул єдєр бvр гэртээ очно . Харин эцэг нь огт зэмлэсэнгvй . « Улсын чухал болохоос биш миний хvv ямар дураараа загнаж байгаа биш . Олон санаа санаж эргэлзэж байхаар ажилдаа орсон нь дээр» гэж эцэг нь хэлсэн юм. Айл саахалтын амьтан ах дvv нар нь тvvний хvvг зэмлэж тєрж єссєн нутаг орноо эвдэн нурааж рашаан булгыг бузарлах гэж байна хэмээн ил далд шуугиад байхаар Балдан євгєний сэтгэл хэнээс ч илvv зовж шаналж байлаа. Гэлээ ч гэсэн нэгэнт зам засахаар дээд газар шийдэж хєрєнгє мєнгє зарж хvн хvч ирvvлсэн болохоор яавч тvvнийг єєрчилж болохгvй гэдгийг Чулууны эцэг сайн мэдэж байв. Тийм учраас хvvдээ хатуу ширvvн vг хэлээгvй юм. Хэрэв нутгийнхны адил эвгvй vг хэлбэл зам засах ажилд саад учруулж мэднэ гэж санаж байжээ. Балдан євгєн угаас бурхан шашин шvтэж яваагvй тул хvvгээ хадан хясааг нураахад лусын хорлол энэ тэр болно гэж айсангvй, гагцхvv Дамбийн хэлсэнчлэн ариун булгийн ундарга дарагдаж хатаж ширгэх бий гэхээс л сэтгэл зовнино .
Чулуун тєвєєс ирэх хариуг хvлээж єдєр шєнийг зовиуртай єнгєрєєж байлаа . Хааяа арын замаар єнгєрєх машины дуунаар дэмий горьдон гарч хардаг байсан ч тєвєєс хариу шийд ирэхгvй л байв .
Чулуун майхандаа хэвтэж байтал ойролцоохон машин дуугарав. Замын машинд олон удаа хууртсан болохоор гарч харсан ч vгvй хэвтэж байтал машины дуу ойртон ойртсоор гадаа нь хvрээд ирэх шиг болохоор ухасхийн гарвал суудлын тэрэг тоос хадаан айсуй . Чулуун сэтгэл догдлон харж байтал машин хурдлан явсаар хvрч ирлээ . Хэн ирээ бол гэж сонирхон харав . Машин майхны дэргэд ирээд зогсоход зам гvvрийн туршлагатай инженер Дvвжир машинаас гараад ирэв. Дvвжир бол Чулууныг бодоход насаар нилээд ах, олон ч зам гvvр удирдан барьсан дадлага туршлага их шилдэг инженерийн нэг ажээ.
Дvвжир замын тоосоо гvвж
— За дvv хvv сайн уу? Ажлаа эхлэхгvй юугаа хvлээж байгаа юм бэ гэв . Чулуун юм ч хэлсэнгvй тvvний гарыг чанга атган мэндлээд майхандаа дагуулан орлоо . Дvвжир цуваа тайлж орны толгойд тохоод явган сандалд сууж
— Яасан халуун єдєр вэ гээд хєлсєє арчив . Чулуун тvvнийг ангаж цангаж ирснийг мэдээд данхтай цайнаас том шаазанд хийж єгвєл Дvвжир авч зєєг цайг гvд гvд залгиснаа
— Чиний тєсєлтэй танилцсан гэлээ .
— Тэгээд ? гэж Чулуун яаран асуув .
— Чи дэмий юм санаж байх юм . Мэдээжийн хэрэг хэн ч зєвшєєрєхгvй шvv дээ .
— Миний шинэ тєслийг яагаад батлаагvй юм бол ? Би учир шалтгааныг тодорхой бичсэн шvv дээ .
— Залуу минь бид нэг шийдсэн зvйлээ хэн хvний vгээр єєрчилж байвал ажил яаж бvтэх юм бэ? Хэрэв чиний тєслєєр зам засах юм бол хоёр зуун мянган тєгрєг нэмж
зарцуулах нь байна . Болж бvтэх юмыг єєрчлєєд хоёр зуун мянган тєгрєгийг агаарт цацах хэрэг vv?
— Тvvнээс ч илvv vргvй зардал гаргадгийг аль тэр гэх вэ ?
— Тvvнийг л мэдсэн юм бол дэмий vргvй зардал гаргахын хэрэггvй биз дээ. Чиний тєсєл ёстой vргvй зардал .
— Та нарийн учрыг нь мэдэхгvй байна. Ард тvмний бахархал болсон энэ сайхан байгаль орчныг vнсэн товрог болгохыг би хvсэхгvй байна .
Дvвжир ийм vг сонсоод гайхахдаа нvд нь том болж гараа алдлан єндєлзсєнєє
— Тэр vнэтэй сайхан байгаль, ард тvмний бахархал чинь аль вэ? євгєрч унах дєхсєн гурван євгєн хайлаас уу ? єчvvхэн жижиг булаг шанд уу? Манай оронд vvнээс ч илvv vзэсгэлэнтэй сайхан газар бишгvйдээ бий. Хэрэгцээ шаардлага байхад энэ байтугай vvнээс ч сайхан байгалийг устгаж хувиргадаг юм гэж ширvvлэв . Чулууны ч дургvй хvрч
— Хэрэгцээ шаардлагаар тvрээ барьж болохгvй . Одоо дэлхийн олон улс гvрэн учир мэдэхгvй мунхаг vйлээсээ болж эвдэлж сvйтгэсэн газар орон, бохирлож бузарласан гол мєрнєє дахин буй болгох гэж махаа идэж байна. Нэгэнт сvйтгэсэн байгалийг ёстой буян амлаж бурхан бvтээсэн ч дахин уг байснаар нь бий болгож чадахгvй. Одоо хоёр зуун мянган тєгрєгийг зарахдаа харамлаж байж хожим хойно хоёр сая тєгрєгєєр ч тал нутгийн чимэг болсон энэ сайхан газрыг бий болгоно гэж vv гэхэд Дvвжир ширvvхэн vзэлцэхээр шийдсэн бололтой дєхєн сууж
— Битгий номчирхоод бай. Хvн тєрєлхтєн байгалийг єєрийн эрхшээл єєрийн амьдралын сайн сайхны тєлєє ашигласаар ирсэн юм. Байгаль орчныг бохирдуулж сvйтгэнэ гэдэг чинь vvн шиг юм биш . Ихээ том зvйл гэж тайлбарлав .
— Энэ хадан хясааг нураах нь хэдий жижиг зvйл ч гэсэн ийм сайхан мод рашаан устай газар хавийн хэдэн суманд л байхгvй. Энд нэгдлийн олон суурийн хэдэн мянган мал хэдэн зуун хvн амьдран аж тєрж байна . Говьд ус гэдэг чандмань эрдэнэ гэж Чулуун бас тайлбарлав . Дvвжир дэмий маргахыг хvссэнгvй бололтой босоод
— Тэр хэдэн мянган мал , хэдэн зуун хvнээ бодох уу гэдгийг улс мэдэж байгаа юм . Олон таван vггvй ажилдаа ор гэлээ .
— Аль алийг нь бодоод шинэ тєсєл зохиосон юм гэж Чулуун хэлээд бас бослоо .
— Тэгвэл улс орноо илvvд бодох нь бидний зорилго гээд Дvвжир майхнаас гарлаа. Чулуун ч хоцорсонгvй даган гарч ирэв . Дvвжир ийш тийш харснаа
— Ажилчид чинь хайчсан бэ ? гэв .
— Ойрын айлуудаар орсон гэвэл
— Чи ер нь энд амарч зугаалах гэж ирсэн юм уу ? vгvй бол … гээд Дvвжирийн дуу єндєрсєхєд
— Та сэтгэл зоволтгvй одоохон цуглана гэж Чулуун хэлэв .
— Би та нарыг ажилд нь оруулаад буцна . маргааш єглєєнєєс хясааг нурааж эхлэх хэрэгтэй гэж Дvвжир тушаав .
— Би тэр хясааг нураахгvй шvv гэж Чулуун эрс хэлэхэд Дvвжирийн нvд мєн том болж
— Яагаад ? гэлээ .
Тvрvvн хэлсэн шvv дээ гэж Чулуун хариулбал
— А чи чинь энэ нутгийнх гэлvv? Хоцрогдсон бvдvvлэг хєгшид л энэ хайлаас булгийн эхийг лус савдагтай гэдэг юм . Чи тэдний vгэнд ороод айж хулчийж байх шивдээ. Ийм ч сэхээтэн байх гэж? Наашаа гарахаасаа ємнє Гандан хийдэд очиж амь насаа даатгах нь яасан юм бэ ? гээд Дvвжир тачигнатал инээхэд Чулууны хилэн гэнэт бадарч тvvнийг заамдан аваад алгадах гэтэл Дvвжир гарыг нь чанга атгаж
— Зодох нь уу гэлээ . Чулуун ганц ч vг хэлсэнгvй тvvнийг аяархан тvлхчихээд горхи руу гvйчихэв .

Зуны тунгалаг наран мэлтэсхийн мандлаа. Замын ажилчид єглєєнийхєє цайг уучхаад хясааг нураахаар явцгаав .
Чулуун Дvвжир хоёр хэд дахин ширvvн маргалдсан боловч тусыг олсонгvй. Yнэндээ Дvвжир, Чулууны саналаар шинэ зам засах эрх мэдэл ч байгаагvй билээ .
Чулуун Дvвжир хоёр хясааг дэлбэлэх бодис vvрсэн хэдэн хvний хойноос хурдан хурдан алхаж явахдаа юм ч ярилцсангvй. Чулуун их л баргар царайлан явж буйг Дvвжир нvдний булангаар харснаа
— Улсынхаа хєгжлийн тєлєє ямар ч гарз хохирлоос айлгvй ажиллах ёстой. Сэтгэл санаагаа vймvvлж болохгvй гэлээ. Чулуун дуугарсангvй газар шагайн алхана. Хайлаасны хойно ирснээ Чулуун зог тусаж
— Би хясааг нурааж чадахгvй гэчихэв . Дvвжир мєн л нvдээ том болгож
— За за битгий тунирхаад бай гэвэл
— Чадахгvй гэдгээ танд олон дахин хэлсэн шvv гээд Чулуун хайлаасны сvvдэрт суучихав . Дvвжир анхандаа тvvнийг тоглож байна гэж санасан боловч царай нь баргар нvд нь ууртай гялалзаж байхаар нь
— Чи ямар эцэгтээ туньж байгаа биш . Yvрэгт ажлаа хийнэ vv? байна уу, єєрєє мэд гэлээ. Чулуун дуугарсангvй. Хясаа тэслэх бодис авч явсан ажилчид очих газраа оччихоод инженерээ хvлээсэн бололтой холхиж харагдана.
— Нєхєр минь бос. Ажилчид хvлээж байна гэж Дvвжир ширvvн хэлбэл Чулуун хяламхийж
— Би танд хэлдгээ хэлсэн шvv дээ гэв. Дvвжирийн зэвvv туйлгvй хvрсэн боловч биеэ барьсхийж
—Чи намайг тэсэлж чадахгvй гэж арай бодсон юм биш биз . Чиний амиа тавиад байгаа энэ єгєр хайлаасыг унагааж шалбааг чинь булаад єгье гайгvй гэчихээд хясаа єєд бараг гvйх шахам явлаа. Нар дээш хєєрлєє. Хясааны ёроолд хэлэн хvн Дvвжирийн заавраар тэсрэх бодисоо булж байгаа бололтой тонголзоно. Хясаа тэслэхийг сонирхсон ажилчид нэлээд холхноос харж байв. Дvвжир ажлаа дууссан бололтой хvмvvсээ дагуулаад буцлаа. Дvвжир тэсрэх бодистой холбосон утсаа хєврvvлэн барьж эргэн эргэн харсаар хайлаасны хойно ирээд утасныхаа vзvvрийг тавьж чvдэнз зураад асаав. Утаа манасхийн єчvvхэн хєх гал улалзав. Дvвжир ойролцоо байсан хvмvvсээ зугтаа гэж гараараа зангачихаад Чулууны хажуугаар гvйж єнгєрєхдєє
— Нєхєєр ! Аминдаа хайртай бол холд гэж хашгирав . Чулуун хорондоо суугаад баймаар санагдсан боловч мунхаг явдлаас болж амиа гээхийг хvссэнгvй тvvний хойноос харайлгав. Дvвжир ч эргэн хараад гvйнэ . Чулуун ч эргэн эргэн харж хол хол харайв. Гэнэт нижигнэсэн сvрт дуу гарч газар доргив . Чулуун эргэж харвал бєєн утаа тоос манарч бараг дэргэд нь том жижиг олон чулуу пижигнэн уналаа . Тэр чулуутай хамт амгалан байсан олон шувууд vргэн нисэж толгой дээгvvр нь нар халхлан єнгєрєв . Дараагийн тэсрэлт боллоо . Чулуун амьсгаадан гvйх зуур амандаа тэсрэлтийг тоолов. Эхний ээлжинд таван удаа тэслэлт хийхээр тєлєвлєсєн юм. Тав дахин тэсрэлт болж дуусахад Чулуун зугтаахаа больж эргэн харвал шороо тоосонд хясаа ч харагдсангvй , хайлаас нь ч vзэгдсэнгvй . Дvвжир амьсгаадан гvйж ирээд
— Тэсэлгээ амжилттай боллоо шvv гэв. Чулуун тvvний хєлєрч мэнчийсэн хvрэн нvvрийг хараад «Энэ хvн надад ямар гэм хийлээ. Бид хоёр адилхан л мэргэжлийн улс. Нэгэнт л дээд газар зєвшєєрєхгvй болохоор бидний хэн нь ч гэсэн тvvнийг єєрчилж зєрчиж болохгvй шvv дээ » гэж бодлоо . Чулуун vл мэдэгхэн санаа алдсанаа
— Таван газар л тэсрэх бодисоо булаа биз дээ . Хир нураасан бол очиж vзье . Дахин тэслэх шаардлага байна уу vгvй юу гэж хэлэхэд Дvвжир ч юм хэлсэнгvй, тvvнтэй зэрэгцэн явлаа . Толгой дээгvvр нь бєєн шороо хуйларна . Тэр хоёр явсаар хайлаасны дэргэд ирэхэд мєчир гишvv нь энд тэндгvй хєглєрєн унасан байв . Булгийн эх рvv том жижиг чулуу зєндєєн унаж булингартай улаан ус уурласан юм шиг тэдгээр чулууны завсраар сад тавьж байлаа . Чулуун хайлаас єєд нvдний булангаар сэм харвал салхины аясаар намиран байдаг ногоон мєчир нь хуга хуга vсрэн холтос нь ч ховхрон унасныг хараад дэмий л шогшров .

Зуны адаг сар гарангуут Гурванбулагийн хєндийхєн єєр тийшээ амь тэмцэн нvvцгээв. Хясааг дэлбэлж зам зассаны дараахан булгийн ус багадсаар ойрмогхон бvр ширгэжээ. Айлууд нvvсээр зєвхєн Дамбий Балдан хоёрынх vлдэв . Хоёр євгєн горхины эрэг буланд тасарч vлдсэн балга усаар хэд хоног аргацааж бас нэг худаг ухсан авч тэр нь ширгэсэн тул нэгэн зэрэг ачаалав .
Дамбий ачаалчихаад булгийн эх єєд явлаа . Энэ жил хєндийд олигтой ч євс ургасангvй . Аль хавраас олон малд идvvлсээр бvр улаан шалдан газар болжээ .Ямар ч гантай жил Хєндий ийм євс ногоогvй байхыг Дамбий далан хэдэн жил амьдрахдаа vзээгvй билээ. Тэр бєг бєг шогшсоор булгийн эхэнд ирж мориноосоо бууж харав. Ариун тунгалаг рашаан булаг мэлтэлзэн ундарч байдаг газар нь нvдийг нь ухаад хаясан аварга том амьтны ухархай шиг харлан хvнхийх нь нэн аймшигтай. Зам засаж байхдаа Чулуун инженер булгийн эхийг дарсан зєндєєн их чулууг зєєлгєж цэвэрлэсэн боловч нэмэр болоогvй юм .
Ундарга хавьд усны дусал ч vзэгдсэнгvй, зєвхєн хуурай хар шороо л єчvvхэн тєдий хєдлєх салхинд бужигнана. Гурван хайлаас нь мєчир шилмvvсээ тэсрэлтэд тас тайруулсан учир бараа сvр нь ч алга болж мэнд vлдсэн цєєн мєчир нь хатаж хvрэн єнгєтэй болжээ . Дамбий цєхрєнгєє барж булгийн ундаргын шороог гараараа аяархан малтав .
— Дамбий минь наадхаараа оролдоод ер нэмэргvй гэх дуу гарахаар ихэд цочин эргэж харвал Балдан євгєн зогсож байв . Балдан мориноосоо буусан ч vгvй
— Явья даа . Ачаа холдчихлоо гэв .
Хадан хясааг нурааж зассан дардан замаар ачааны машин тоос хадаан давхиж єнгєрлєє. Дамбий тvvний хойноос харснаа
— Сайхан зам болжээ гээд мориндоо мордлоо .
— Гэсэн ч энэ сайхан єгєємєр нутаг минь эзгvйрч орхигдлоо доо .
Миний л хvvгийн хийсэн нvгэл дээ гэж Балдан гvнзгий санаа алдан єгvvлэв . Дамбий морио давирч
— Хаанаас даа Балдан минь . Чулуун хvv ч зvvн талаар зам засах гэж их мэрийсэн. Улсын ажил чухал болохоор энэ хэсэг газар єгєрч гандах нь юу ч биш гэлээ .
— Ирэх зун хаана зусна даа гэж Балдан асуувал Дамбий дуугvй явж байснаа
— Харин ээ хєє. Хєшєєтийн худгийг л бараадахаас єєр замгvй боллоо гэв .
Хоёр євгєн хайлаасны дэрэгдvvр єнгєрєхдєє зvрх євдєн харав .
— Хайлаас минь євгєрчээ. Одоо ус чийггvй болохоор мєдхєн хатаж унана бизээ гэж Балдан хэлэв .
— Тэгж л таарна . Єдийд цэл ногооноороо байдаг навч нахиа нь хvрэн болж хатаж байна . Ирэх жил ч лав цэцэглэхгvй бизээ гэж Дамбий маш гунигтай єгvvлэв .
Тэр хоёр нvvдлийнхээ хойноос шогшуулав. Хєлєєр хєглєрч байдаг євс ногоотой хєндийд морьдын туурайгаар улбар тоос босно . Хатаж ширгэсэн горхины сайр хєндий уруудан цайран харагдах нь нvдэнд хvйтэн ажээ . Хоёр євгєн явсаар нэгэн хєтєл дээр гарч ирээд эргэн харвал эрдэнийн єнгєєр гялалзан байдаг гурван хайлаас нь сvр сvлдгvй харлан ёрдойж , ногоорон хєхєрч байдаг уужимхан хєндий нь цайвар цагаан болж єнгє алдаад улаан шороо тоос бужигнан хийсэж байсанд хоёр євгєн гvнзгий санаа алдан цааш гэлдрэв.

Be the first to comment

Leave a Reply