Арлингтон хот энэ хавар Washington Blvd дагуух автобусны буудлуудыг шинэчилж, харин зорчигч цөөтэй зарим автобусны буудлуудыг хаах ажлыг эхлэхээр болжээ.
Энэ ажлыг хүрээнд Washington Blvd-ийн Sycamore Street-ээс 50-р зам хүртэлх коридорын автобусны буудлуудыг шинэчилж, нэмэлт суудал, хогийн сав, тоноглол нэмэх, улмаар буудлын орчмын зам гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү нээлттэй орчин бүрдүүлэх бол зарим буудлуудын байршлыг сольж нүүлгэн шилжүүлэх боломжийг газрын эзэдтэй хэлэлцэж тохиролцох ажил үргэлжилж байгаа ажээ.
Төслийн хүрээнд шинэчлэх буудлууд дараах автобусны чиглэлүүдэд хамаарч байна.
- Lee Highway: ART 51, 55, 62; Metrobus 3Y
- Washington Boulevard: ART 42, 77, 51, 52, 53, 54; Metrobus 16Y, 38B, 2A
Харин зорчигч хэт цөөтэй, ашиглалт багатай гэх дараах автобусны буудлуудыг татан буулгахаар төлөвлөж байна. Эдгээрт:
- 3rd Street N. (Баруун чиглэлд)
- N. Stuart Street, (Баруун, зүүн чиглэлд)
- N. Utah Street, (Баруун, зүүн чиглэлд)
- N. Frederick Street, (Баруун, зүүн чиглэлд)
- N. Inglewood Street, (Баруун, зүүн чиглэлд)
- N. Kenilworth Street, (Баруун чиглэлд)
- N. Kentucky Street, (Зүүн чиглэлд)
- N. Nottingham Street, (Баруун чиглэлд)
Барилгын ажил энэ хавар эхэлж 2019 оны зун хүртэл үргэлжлэх бөгөөд дашрамд дурьдахад энэ төслийг I-66 зам дээр ашиглах эхэлсэн цагийн ялгавартай төлбөрийн системээс хотын төсөвд орсон хувь ашгаас санхүүжүүлж байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.