Калифорниа цэргийн эмнэлэгт 3 хүн амь үрэгдлээ

Өчигдөр Калифорниа мужид дахь цэргийн эмнэлэг (Veterans home- армиас халагдсан цэргүүдийн сувилгаа, эмчилгээний газар- цаашид цэргийн эмнэлэг гэх)-т буутай этгээд нэвтэрч 3 хүний аминд хүрсэн хэрэг гарсан.

36 настай Albert Wong гэгч ‘The Pathway House therapy center’-т нэвтэрч, тус төвийн сэтгэл зүйч болон удирдлагын төвшний 2, нийт 3 хүнийг барьцаанд авсан юм. Сэжигтэн өглөөний 10:30 орчимд тус төвд нэвтэрсний дараа буу дуу хэд хэдэн удаа гарсан тухай гэрч нар ярьж байгаа бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлж чадаагүй, орой 6:00 орчимд барьцаалагдсан 3 хүний цогцсыг олсон байна. Сэжигтэн мөн амь үрэгдсэн бөгөөд хохирогч нарын аминд хүрсний дараа амиа хорлосон гэж үзэж байгаа юм.

Балмад этгээдийн гарт амь алдсан хүмүүс нь тус төвийн Гүйцэтгэх захирал 48 настай Christine Loeber, 42 настай Клиникийн Захирал Jennifer Golick, Сан Франциско хотын Ахмад дайчдын Хэрэг эрхлэх газрын сэтгэл зүйч 29 настай Jennifer Gonzalez нар байжээ. Jennifer Gonzalez өглөөний 10:30 орчимд нөхөр рүүгээ залгаж барьцаалагдаад байгааг дуулгаад холбоо тасарсан тухай эрх баригчид мэдээлж байна.

Сэжигтэн Albert Wong нь Афганистанд 2011-2012 онд алба хаасан бөгөөд хэд хэдэн цэргийн шагналтай байжээ. Улмаар Albert Wong тус төвд сувилуулж байгаад амь үрэгдсэн Jennifer Golick-ийн тушаалаар эмчилгээ дууссан үндэслэлээр хасагджээ.

Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг зориуд сонгосон эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэг гарсан ‘The Pathway House therapy center’ нь Сан Франциско хотоос хойш 85 орчим км-т орших Yountville хотод байдаг бөгөөд АНУ-д ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг сувиллын газруудаас хамгийн томд тооцогдог байна.

Be the first to comment

Leave a Reply