Өнөөдөр (Даваа) Канадын Торонто хотод түрээсийн машинаар 9 хүний аминд хүрсэн аймшигт халдлага болж дэлхий нийтийн анхаарал хандаад байна.
Өдрийн 1:30 минут орчимд “Ryde” компанийн түрээсийн цагаан машин (van)-тай этгээд хөл хөдөлгөөн ихтэй “Yonge” гэх гудамжин дахь явган хүний зам руу дайрч, халдлагын улмаас одоогийн байдлаар 9 хүн амь үрэгдэж 16 хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээ байна. Машины жолооч хэрэг үйлдсэний дараазугтсан ч удалгүй цагдаа нарт баригдсан тухай тус хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Гэрчүүдийн яриагаар гэмт этгээд маш хурдтай явган зорчигчид руу дайрсан нь хэрэг явдлыг санаатай үйлдсэн байж болох таамагт хүргэж байгаа ажээ.
Одоогоор хэрэг явдлыг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг үйлдсэн жолоочийн хэн болохыг зарлаагүй байна. Хэрэг явдал террорист халдлага байж болох олон нийтийн таамаг байгаа ч одоогоор эрх баригчид энэ тухай нотолсон мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Хэрэг явдал аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын ерөнхий сайд нар Канадад цугларч, ирэх 6 сард болох Их 7-н уулзалтад бэлдэх уулзалтын үеэр болж буй нь мөн олны анхаарлыг татаж байгаа тухай Ассошиэтэд Прэсс Агентлаг онцолжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.