Capital Gazette сонины байранд 5 хүн амь үрэгдлээ

Өчигдөр Мэрилэнд мужийн Анаполис хот дахь Capital Gazette сонины байранд зэвсэгт халдлага болж, аймшигт халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 3 хүн шархадсан хэрэг гараад байна.Цагдаагийн мэдээнд дурьдсанаар амь үрэгдсэн хохирогчид тус сонины ажилчид байсны дотор “Capital Gazette” болон “Baltimore Sun” сонинд он удаан жил ажилласан сэтгүүлч Rob Hiaasen байсныг түүний гэр бүл мэдэгдээд байна. Бусад амь үрэгдэгсэд мөн тус сонины зохиолч, сэтгүүлч, сурвалжлагч, борлуулалт хариуцсан ажилчин байсан тухай Ассошиэтэд Пресс агентлагийн мэдээнд дурьдсан байна.

Аймшигт аллага үйлдсэн этгээдийг Jarrod W. Ramos гэгч байсныг хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд түүнийг хэргийн газарт баривчилж саатуулаад байгаа юм. Харин эрх баригчдын зүгээс сэжигтний овог нэрийг албан ёсоор зарлаагүй байна.

Цагдаагийн таамаглаж буйгаар гэмт этгээд хохирогчдын урьдчилж сонгосон байсан бөгөөд тэрээр хохирогчдыг хайж тус сонины байраар алхаж байсан тухай дурьджээ.

Be the first to comment

Leave a Reply