Бага орлоготой иргэдэд зориулсан 2 шинэ байрыг борлуулна

3 өрөө байрны үнэ ердөө $282K байна.

Хотын ашгийн бус нэгэн байгууллага бага орлоготой иргэдэд зориулж барьсан кондо хаусыг худалдан авах эзнийг сугалаагаар тодруулахаар болжээ.
Арлингтон хот болон “Craftmark” компани хоорондын харилцан тохиролцоогоор баригдсан “Carver Place” кондо барилгад буй 2 ширхэг байруудыг тодорхой шаардлага хангасан бага орлоготой өрхүүдэд зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулах нөхцөлтэй юм.
1316 S. Rolfe Street хаягт орших тус байрны эздийг тодруулах сугалаа ирэх Баасан гарагт болох ажээ. Сугалаа явуулж худалдан авагчийн тодруулах ажлыг Arlington Home Ownership Made Easier, Inc ивээн тэтгэж хамтран оролцож байгаа бөгөөд тус байгууллага нь анх удаа хаус худалдан авч буй иргэдэд зориулсан боловсрол мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм байна.
Дээрх сугалаа зөвхөн 4-5 ам бүлтэй, хотын өрхийн дундаж орлогын 60 хувиас ихгүй орлогтой өрхүүдэд хамаарах ажээ. Энэ жишгээр тооцвол 4 ам бүлтэй өрх $65,520; харин 5 ам бүлтэй өрх $70,800 -с доош орлоготой байх ёстой юм.
Мөн өргөдөл гаргагчийн зээлийн оноо 660-с доошгүй, урьдчилгаа $9,900 буюу нийт үнийн 3.5 хувийг төлөх боломжтой байх шаардлага тавьж байна. Эдгээр байрыг худалдан авсан эзэмшигч сар бүрийн зээлийн төлбөрөөс гадна сар бүр СӨХ-ны хураамж $272 төлөх орлоготой байх шаардлагатай юм.
Бага орлоготой иргэдэд борлуулах дээрх 2 орон сууц тус бүр 3 унтлагын өрөөтэй байх бөгөөд тус бүрийн үнэ $282,800 байна.

Be the first to comment

Leave a Reply