Casual Adventure дэлгүүр хаагдана

Арлингтон хотын “Virginia Square” орчимд олон жил үйл ажиллагаа явуулсан “Casual Adventure” спорт, аялалын хувцас тоноглолын дэлгүүр хаалгаа барих болсныг өнөөдөр зарлажээ.
3451 Washington Blvd хаягт үйл ажиллагаа явуулдаг “Outfit you from Great Falls to Nepal” гэх уриагаар алдаршсан тус дэлгүүрийг Stern -ий гэр бүл эзэмшдсэг бөгөөд тэдний төллөөлөл эзэн Eric Stern хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус дэлгүүрийн барилга боломжийн үнэ хүрсэн тухайгаа нуугаагүй байна.

Мөн нөгөөтэйгүүр өдөр ирэх тусам газар авч буй онлайн худалдааны нөлөөгөөр тус дэлгүүрийн ашиг орлого ч байнга буурах болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэжээ. Stern -ий гэр бүл энэ брэндийн дэлгүүрийг өөр байршилд дахин нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус дэлгүүр Даваа, Мягмар гарагуудад хаагдах бөгөөд харин Лхагва гарагт нээгдэж бүх бараагаа 50 хувийн хямдралтай борлуулах гэнэ.

Be the first to comment

Leave a Reply