Жолооны ард гар утас хориглох хууль батлагдсангүй

Өнгөрсөн Бямба гарагт хуралдсан Виржиниа мужийн Ерөнхий Ассемблей нэгдсэн санал хураалтаар жолооны ард гар утас ашиглахыг хориглосон хуулийн төсөл батлагдсангүй.

Мужийн  хууль тогтоох Ерөнхий Ассемблей дахь Төлөөлөгчдийн Танхим, Сенатын танхим хуулийн заалтуудаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.  Манай сайтад өмнө нь мэдээлж байсан энэхүү хууль батлагдсан бол Виржиниа мужид жолооч нар жолооны ард гар утас гарт барьж ашиглахыг хориглохоор байсан билээ. Хэдийгээр шинэ хууль батлагдаагүй ч одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй замын хөдөлгөөний хуулиар жолооны ард гар утас ашиглан текст бичих хориг хэвээр үйлчлэх юм.

Be the first to comment

Leave a Reply