Америкийн иргэншлээс татгалзах иргэдийн тоо байнга өсч байна

Ирэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовох иргэд олон байгаагаас Америкийн иргэншлээс татгалзах иргэдийн тоо огцом өсч байгаа гэнэ.
Өнгөрөгч 3 дугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар 4 Америк хүн тутамын 1 нь хэрэв 11 сарын сонгуулиар Доналд Трампийг сонгогдвол эх орноо орхино гэсэн дүн гарчээ. АНУ-н Сангийн Яамны статистикт ч энэ дүн ажиглагдаж байгаа гэх бөгөөд тус яамны мэдээнд дурьдсанаар 2016 оны эхний гурван сард 1158 Америк иргэн иргэншлээс татгалсан байгаа нь Буш Ерөнхийлөгчийн үеэс даруй 1700 хувь өссөн дүн ажээ.
2016 оны 2 дугаар улиралд энэ байдал ажиглагдаж байгаа гэнэ. АНУ-ын Татварын Албанаас гаргасан мэдээлэлд дахин 508 Америк иргэн паспортоо тушаасан байгаа нь дээрх тоог 1666-д хүргэж байгаа юм.
Харин энэ тоо өнгөрсөн оны мөн үед 1795 байсантай харьцуулахад яримгүй буурсан дүн юм.
Өнгөрсөн 2015 онд Америкийн иргэншлээс татгалзсан хүний тоо 4279-д хүрсэн бөгөөд энэ хандлага сүүлийн 3 жил тасралтгүй өссөн хандлагатай байна.
Ажиглагчдын үзэж буйгаар энэ хандлага нь 2010 онд батлан мөрдөгдөж эхэлсэн Гадаадын Дансны Татварын Хуультай мөн холбоотой бөгөөд тухайн хуулиар гадаадад оршин сууж буй 2-7 орчим иргэнд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн юм.
Нөгөөтэйгүүр мөн АНУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалд таагүй хандах иргэд нэмэгдэж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Трамп иргэдийн санаа бодлыг ихээр талцуулсан гэж үзэх хүн мундахгүй байгаа бол өрсөлдөгч Хиллари Клинтонд таагүй хандах иргэд ч цөөнгүй байгаа юм.
2016 онд өрнөж буй улс төрчдийн өрсөлдөөнөөс Америкийн иргэд дайн дажинд залхаж эхэлсэн төлөв ихээр ажиглагдаж байгаа бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Клинтон сонгогдсон нөхцөлд АНУ-аас хилийн чанадад явуулж буй цэрэг дайны бодлогод нааштай тал ажиглагдахгүй гэж олонхи үзэж байгаа юм.
Дашрамд дурьдахад АНУ-ын иргэншлээс татгалзах өргөдлийн хураамж 2014 онд 450$ байсан бол энэ жил 2350$ болж өсөөд байгаа юм.
Тиймээс АНУ-н төрийн санд энэ жил иргэншлээс татгалзсан иргэдээс 4 сая долларын орлого ороод байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply