Clarendon орчмын авто зогсоолуудад шинэ журам мөрдүүлнэ.

Бар ресторан ихээр төвлөрдөг Clarendon орчимд авто зогсоолын шинэ журам үйлчилж эхэллээ.Амралтын өдрүүдэд Clarendon орчмын бар ресторануудад хүн буулгах, суулгахаас үүдэн тухайн орчмын авто замын ачаалал хэт ихэсдгээс жолооч нар болон явган зоригчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.

Хүн буулгаж/ суулгаж буй тээврийн хэрэгслүүд замын зорчих хэсэгт зогсох, зогсоолд давхар машин байршуулах, явган хүний гарц дээр зогсох гэх мэт зөрчил эхээр гардаг тул Арлингтон хотын Цагдаагийн газраас дараах авто зогсоолуудыг тодорхой цагуудад зөвхөн түр зогсож хүн буулгаж/ суулгах бүс болгож байгаа ажээ. Эдгээр шинэ тэмдэг байршуулж буй зогсоолууд:

  • Wilson Boulevard болон Clarendon Boulevard -ийн North Highland Street -ээс North Irving Street-ийн хооронд буй зогсоолууд;
  • North Highland Street-ийн Wilson Boulevard болон 11th Street North-ийн хооронд буй зогсоолууд;
  • North Fillmore Street-ийн Wilson Boulevard болон Clarendon Boulevard-ийн хооронд дахь хэсгүүдийн авто зогсоолууд тус тус хамаарна.

Дээрх бүсүүдэд ‘No Parking Except 5 Minute Passenger Pick Up and Drop Off’ гэсэн тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулж байгаа бөгөөд Баасан, Бямба, Ням гарагуудын оройн 9 цагаас өглөө 3 цаг хүртэл эдгээр тэмдэг бүхий зогсоолуудад авто машин байршуулахгүй гэдгийг анхааруулж байна.

Шинэ журмыг хотын цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж ажиллах бөгөөд хэрэгжиж эхэлсэн өдрөөс 3 долоо хоногийн хугацаанд журам зөрчсөн жолооч нарт анхааруулах арга хэмжээ авах бол 3 долоо хоногоос хойш зөрчил гаргагчдад торгууль ногдуулж эхлэх юм.

Шинэ журмыг чанд мөрдүүлж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хотын цагдаагийн газар хотын такси үйлчилгээний компаниуд болон Uber, Lyft компанитай хамтарч ажиллан, яриа хэлцэл өрнүүлж байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply