Цагдаагийн газраас “Coffee with a Cop” арга хэмжээ зохион байгуулна

Арлингтон хотын Цагдаагийн газраас олон нийтэд чиглэсэн “Coffee with a Cop” арга хэмжээг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар болжээ.Цагдаагийн газрын мэдээнд дурьдсанаар энэхүү арга хэмжээ нь хотын цагдаагийн албан хаагчид болон ард иргэдийн хоорондын харилцааг сайжруулж, цагдаад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ.

“Coffee with a Cop” арга хэмжээ дараах байршлуудад болно. Үүнд:

Хотын хойд дүүрэгт:
ХЭЗЭЭ: 2018 оны 06 сарын 19-ны Мягмар гарагийн өглөө 11 a.m.-12:30 p.m.
ХААНА: Northside Social—3211 Wilson Boulevard

Хотын өмнөд дүүрэгт:

ХЭЗЭЭ: Wednesday, June 20, 2018 оны 06 сарын 20-ны Лхагва гарагийн оройн 5-6:30 p.m.
ХААНА: Starbucks—1201 S. Fern Street

Дашрамд дурьдахад “Coffee with a Cop” албан бус уулзалт нь цагдаагийн байгууллага, ард иргэдийн харьцааг ойртуулахад чиглэсэн8 АНУ даяар өргөн тархсан арга хэмжээ бөгөөд уг арга хэмжээний үеэр иргэд цагдаагийн албан хаагчдаас сонирхсон асуултанд хариулт авах, санал бодлоо илэрхийлэх, хөрш ойр орчмын иргэдтэй танилцах гэх мэт албан бус, сошиал арга хэмжээ юм.

Be the first to comment

Leave a Reply