Courthouse буудал орчмын тохижилтын төсөл батлагдлаа

Арлингтон хотын өнгөрсөн Бямба гарагийн хуралдаанаар Courthouse орчмын зам талбайг шинэчлэх, явган зорчигч нарт ээлтэй орчин бүрдүүлэх барилгын төслийг баталжээ.Нийт $640,000 төсөвт өртөг бүхий төслийн хүрээнд одоогийн зүүн чиглэлийн ‘Clarendon Blvd’-замаас хотын захиргааны хойгуур явж ’15th Street N’ -тэй (AMC кино театрын хойгуур) нийлдэг товчилсон авто замыг бүр мөсөн хааж, харин ‘Clarendon Blvd’-замаас шууд 90 градусаар ’15th Street N’-руу баруун эргүүлдэг зохицуулалт хийхээр болжээ.

Улмаар хаагдах замын оронд үүсэх орон зайд тохижилт хийж, оршин суугчдын ая тухад нийцсэн талбай, ногоон байгууламж барих, мөн метроны буудлын эргэн тойрны явган хүний зам, замын хашлага зэргийг цогц шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Энэ төслийн үндсэн шалтгаан нь тус Courthouse орчимд явган зорчигч, автомашины хөдөлгөөний зохицуулалт хангалтгүй тул явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, метро, нийтийн тээврээр зорчигчдод илүү нээлттэй, ая тухай орчин бүрдүүлэх явдал юм.

Rosslyn-Ballston корридорыг явган зорчигч болон унадаг дугуйтай иргэдэд аюулгүй, нээлттэй орчин бүрдүүлэх зорилготой ‘WalkArlington’ санаачилгын хүрээнд хийгдэх энэ барилгын ажлыг ‘Ardent Company LLC’ компани гүйцэтгэх ажээ.

Be the first to comment

Leave a Reply