Шинэчилсэн: Ахлах сургуульд дахин буун дуу гарлаа

Шинэчилсэн: (3:53PM) Dalton Ахлах Сургуульд гал нээж улмаар цагдаа нарт баривчлагдаад буй сэжигтэн нь тус сургуулийн Нийгэм судлалын багш, 53 настай Jesse Randall Davidson гэгч байжээ. Хэрэг явдал үдийн цайны цагаар болсон бөгөөд сурагчдыг ангид орохоор оролдох үед сэжигтнээр баривчлагдаад буй багш тэднийг оруулаагүй, хаалгаа тайлж өгөөгүй байна. Улмаар сургуулийн захирал хаалгыг түлхүүрээр онгойлгохыг оролдох үед сэжигтэн ангид нэг удаа буудсан байна.

Хэрэг явдлын мөрөөр дуудлагаар ирсэн цагдаа нар сэжигтнийг баривчилж, сургуулийг аюулгүй болгосон тухай цагдаагийн газар мэдээлжээ.

Одоогоор тус багш яагаад ийм хэрэг үйлдэх болсон талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурьдахад Ерөнхийлөгч Трамп болон сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлийн бай болоод буй NRA (National Riffle Association) нар сургуулийн багш нарыг зэвсэглэх замаар сургуулиудын аюулгүй байдлыг хангаж болох талаар хүчтэй ухуулж байгаа юм. Харин өнөөдөр өрнөсөн үйл явдал энэ Ерөнхийлөгчийн санаа тийм ч ухаалаг шийдэл биш байж болох нэгэн жишээ болсныг хэвлэлүүдэд онцолж байна.

Хуучин мэдээ: Goergia мужийн Dalton хотын ахлах сургууль дээр дахин буутай холбоотой хэрэг гараад байна. хэдийгээр болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан олонд ил болоогүй ч хэвлэлүүдэд мэдээлж буйгаар энэ удаагийн бууны хэрэгт тус сургууллийн багш холбоотой байж болохоор байна.
AP агентлагийн мэдээлснээр тус хотын ахлах сургуулийн нэгэн багш сургуул дотор буудсан бөгөөд анги дотроо бүгж байсан багшийн баривчилаад байна. Тус сургуулийн сурагчдаас гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй бөгөөд сургуулийн барилгыг бүрэн хяналтад авч, сурагчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Одоогоор сургууль дотор юу болсон, хэрэг үйлдсэн байж болох багшийн хэн болохыг цагдаагийнэ байгууллага олонд мэдээлээгүй байгаа юм.

Тус хотын цагдаагийн газраас цаг үеийн байдлаар жиргэсэн жиргээ:

 

Be the first to comment

Leave a Reply