БУУЖ МОРДОХ ХОРВОО

Малд яваа талын хvн єндєр газар хvлгийн дєр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Тєгєє євгєн хонио тогтоож аваад, сvргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чєдєрлєж тавьснаа єєрєє нэг ноёлогхон толгой дээр гарч суув.

Тэр хааяа хониндоо чимээ єгєн хашхирч, танзны нь торгон ирмэг мєлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны єнгє аяыг андахгvй. Эзэн нь сvргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сvрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хvрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.

Тєгєє ганц чvдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган тємєр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны єндгєєр байн байн дарж цогийг нь бєхєхєєс урьтан хавтаганыхаа мєнгєн тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины нь утаа талын зєєлєн салхинд, хаш соруул эвлэгхэн vлээх уруулын нь завсраар нэгэнтээ хєхрєн суунаг татсанаа, баруун зvvн мєрєн дээгvvр нь савсан арилах аж. Зуны тэргvvн сарын илчит наран духан дээр нь ээж, унаа морь нь эзнийхээ ааш хэрхэн єєрчлєгдєхийг харж, пар пар тургилан, борог євс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Тєгєє хээрийн хоймор тvгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа толгой дахь цогтой vнсийг гарзшаасан янзгvй хий vлээн хvvдийтэй тамхиа аанай л дадсан зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бvсээ тэмтчин бєх гэгч нь хавчуулж, vдийн тунгалаг зэрэглээ бєєн бєенєєрєє цогих тэртээ урдах буурал талын дунд бєртєлзєн цаашилж яваа морьтой хvний хойноос хараа тавив. Тэгээд єєртее “Ангаа євгєн ингээд явчихдаг байж. Нутгийн нуруутай хэдэн євгєний нэг байлаа даа…” гэж єгvvлснээ ийш тийш ямар нэг юм чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Тєгєє хэзээний шvтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хєгшид ч юм уу, ер нь таних мэдэх хvн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.

Хэдхэн мєчийн тvрvvнд тэр буурал талд холдон яваа хvн, хонио тогтоож явахад нь дайран ирж, нэгдлийн тєв орохоор яваагаа ярьж ойр зуурын vг солих зуураа нутаг нугынхандаа “Ангаа” гэж авгайлуулж дуудуулж явсан євгєн Хангай бие барсныг дуулгаж ээ. Тєгєє тvvнийг сонсонгуутаа ”Єє хєєрхий гэж… Тэгээ юv?” гэж дуу алдсанаа “Саяхан л ануухан алхалж явсан юм сан… Майн баяраар сургуулийн хvvхдийн барилдаан vзээд налайж суусан даа . . Тэгээд хvvхэд хvvхдийг л “Сайн барилд”, “Нvдээ хар гэм”, “Цаад хєлєє гэм” гээд л олны дундаас хашгичин єндєлзєж суусан юм сан… Бид тэнд сvvлийн удаа хєєргєє зєрvvлэх учиртай байж дээ … ” гэж харууслаа илэрхийлэн vглэж, Хангай євгєнийг хvндэтгэн явдаг сэтгэлээ нээн мориноосоо буужээ

Тэр мэдээ дуулгасан хvнийг Самбаа гэнэ. Самбаа ч мориноосоо буув.
Тєгєє ч тvvнийг андахгvй хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай. Эхээс энэ л зэрэглээ наадсан талд тєрж эрийн цээнд хvрсэн цагаас уугуул нутгийн бараа ил, сvрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санжээ. Єнєє хэн хэн нь жаран нэгнийхээ жилийг ардаа хийчихээд явж байгаа, залуус харчуудад євгєд настан гэж хvндлvvлэн налайж суудаг насандаа ирсэн улс ажээ. Харин Хангай євгєн тэднийг багачууд хvvхэд ч гэх юм уу, залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил vйлсээр нь ч тэгж цэгнэдэг байсан юм уу, бvv мэд. Эсвэл ухаан зvг самбаа сэхээгээр нь ч хэлдэг байсан юм уу! Хангай євгєнд хvvхэд гэж дуудагдаж явсан хоёр євгєн хэн хэнийхээ харуусал уярлаа цайруулан хєєрєг тамхиа зєрvvлэн ёслох зуур хэд гурван vг солив. Тэгэхдээ, нэгэнт таагvй мэдээ дуулгасан Самбаа хуруундаа чимхсэн хамрын тамхиа сvжиглэнгvй vнэртэн ам нээж,

– Муу євгєн чинь ийм хэл дуулаад яаж гэрт гэдийж суух вэ гэж бодоод … Тэгээд Ангаагаа нутаглуулахад нь очиж ёс тєр гvйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа… гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нvдээ онийлгон ширтэж
– Манийг мэдэх настан ч цєєрєєд байна шуу … Бид чинь энэ уусан ус, суудаг нутгаасаа хэзээ ч уйдаж чилж байсангvй. Тvvн шиг хєєрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо vзэж байсангvй єсєж єдий хvрч дээ хє… Уг нь хєєрхий євгєний наян тавны найрыг нь хийчихэж чадсангvй. Нэгдлийн дарга нар ч бас дотроо бодолтой л байсан байх шvv… Анх нэгдэл vvсэж асаж байхад чинь манайхан чинь Ангаагийн л амыг харж байсан даа… Тэгээд л Ангааг зєв зvйтэй явдал vvдэж байгаа юм байна. Зєрж болохгvй ээ гээд л хамгийн тvрvvн нэрээ бичvvлэхэд нь бvгдээрээ л дагав даа… Нэг их нэр заргvй хэрнээ, тvмэнд нvvрийн буянтай хvн байж дээ … гэхэд Тєгєє тvvний яриаг дэмжин
– Яриа юу байх вэ, Тєрийн нуруу тєвшин хvн явж дээ гэснээ “Энэ малд ч мєн нvдтэй сэн…” гэж бахархангуй дуу алдан тvрэв.
Самбаа Тєгєєгийн ам дvvрэн эл дуу алдан єгvvлсэн бахархлын vгний єнгє намба хоёрыг бvр єргєв.
– Хэлээд яах вэ … гэж сунжруулан єчсєнєє
– Дал хvрч л байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шvv. Ямар сайндаа нэгдлийн дарга хорих санаатай давхиад очсон чинь нэг эмнэг тайлаг тавхайлдаад уначихсан хонь эргvvлж явж байж “Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш биз дээ” гээд асуучихаж. Тэгсэн чинь мань євгєн “Тэгэлгvй яах вэ” гэхээр нь бас ч сайн vнэмшсэнгvй. Тэгээд “Бага тэмээ унаж явж наад яс vсээ эвдэж хvvхэд багачууддаа гай болов оо” гэхэд нь “Эмнэг бага малыг насны аагаар сургадаггvй, намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт бага тэмээний явдал биед хєнгєн байх юм” гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл, амины нийлсэн хорин хоёр эмнэг сургачихсан байсан гэдэг шvv … Тvvнийг нь мэдээд нэгдлийн дарга, мань євгєнийг олон эмнэг сургажээ гээд спортын мастер цол олгуулах гэсэн нь, эвлэлийн гишvvн биш юм гээд цаанаас нь татгалзсан юм гэнэлээ гэж талийгаач євгєний паян, сайн vйлийг нь дурсан хууч дэлгэхэд нь Тєгєє ч дэмжив. Тэр
– Манийг бодохноо ёстой малчин хvн байсан даа. Биднийг одоо дарга нар тэргvvний малчин, мэнд сvрэгтэн энэ тэр гээд л магтаад байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ дээ. Энэ дарга нар бага хvvхэд, єндєр настан хоёрын ажлыг vзэх биш. Дундуур нь хараад байгаа юм. Далан долоо гараад хєєрхий мориныхоо нуруунд гарч чадахгvй боллоо. Ингээд унаа унах буян хийсээд єгдєг юм байна гээд бvр гутарчихсан сууж байсан даа. Би бvр нvдээрээ vзэж, чихээрээ vгийг нь дуулж сонссон толгой доо… Бид ер нь Ангаагийн насан дээр яаж шvv явах юм бол? … гэж толгой сэжин єгvvлжээ.

Тєгєє, Самбаа хоёр дуу дуугаа авалцав. Хангай євгєний тухай яриад байвал хонины нэгэн хишиг єдєр багадах мэт байлаа. Ер нь хэн хэзээ нэгнээ нас єєд болоход нь мурий хазгай гишгэж явсныг нь дуудаж байлаа? Харин тэр хvний гэгээн цагаан мєр, хэнд хэзээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бvхнээ хєєрєн дурсгалыг нь хvндэтгэдэг сайхан заншил байдаг санжээ. Yvний учир, хоёр євгєн мєд барахгvй яриа хууч хєєрєг зєрvvлэн ёсолж, хоёул босжээ Самбаа мориныхоо жолоог хумин мордож, цулбуураа барин явуулын хvнийг хvндэтгэн босож зогссон Тєгєє уруу хандаж:
– Энэ хойд дээгvvр гараад ирсэн чинь, далай цагаан хонь налайн харагдахаар нь баярлаж л байлаа. Тэгээд ажсан чинь чи явж харагдана гэж єгvvлэн унааныхаа толгойг ємнє зvг залав. Тєгєє
– Чи минь тэгээд Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрэй дээ. Уг нь би ч гэсэн євгєнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хvн дээ … гэв. Самбаа ч тvvний аргагvй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дохин морио давьчин салж явав. Тєгєє тvvний хойноос харан хэсэг зогсож байснаа морио хєтлєн явгаар хэд алхаж, хоёр талдаа налайх хонин харав. Хонь тогтуун идээшлэн, эхээ даган нялх ногоо гоочилж байгаа шинэ тєлийн єнгє зvс содхон цайрч цагааран харагдана.
Самбаагийн далай цагаан сvрэг дайралдлаа гэсэн vг учиртай байлаа Монгол хvн ямар нэг яаруу тулгуу ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сvрэг юм уу, адуу дайралдвал бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бvтэхийн єлзий дэмбэрэл гэж vздэг ажээ. Тэгээд Самбаа, бэлэг дэмбэрэл бодон тэр vгийг хэлжээ. Тєгєє ч учрыг нь ухааран урамтай vлджээ. Тэгээд нялх хурга мал тонших бvргэд хонь малынхаа ойр эргэлдэн байх нь гэж хєх тэнгэр єєд саравчлан бараа харж, сэжигтэй юм vл vзэгдсэнд морио чєдєрлєн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаа ажээ.

Самбааг бєрт буттай талын хэвгийд шоволзон торойсоор бараа тасартал нь єєрийгєє саатуулан харж байснаа, нугалж суусан євдєгний ойр гарт єртсєн жижиг жижиг чулууг хэд гурваар нь тvvн нойтон алган дотроо єнхрvvлэн эрхи мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ, ганц ганцаар нь эрхий хуруун дээрээ гарган нясалж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг дээш харуулан эвэршиж гараг жилийн тооцоо хийв. Тэр Хангай євгєнийг хэзээ нутаглуулах нь вэ гэж тунгаан vзжээ. Тэгээд маргааш юм байна гэж єєртєє єгvvлэн хонь малаа харж ахин чулуу тvvн алгандаа єнхрvvлэн саатав.

Тєгєєг орь залуу явахад Ангаа хэмээх Хангай гэж нарийхан нуруундаа шар ногоон дурдан ч юм уу бажгар єргєн гэгчийн ороож, хошмогтой цагаан тоорцог чихийг нь сєхєн ємссєн ануухан єндєр хар хvн байлаа. Нvд булаахааргvй ч товхийсэн мєнгєн тоногтой эмээл хазаар хэрэглэхийн дээр зун бол бэлгvй хэт зvvн, євєл бол ясан савхтай vйсэн иштэй хутга бэл сэлттэй нь бvрэн зvvнэ. Тэрбээр адуутай дайралдаад унага дааганаас нь аваад азарга морьдыг нь шинжиж байдаг зантай адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалзсан эр байлаа. Харсан vзсэн мал, дэл сул алдуул тааралдвал андахгvй, эрэл сурлын хvнд тус хvргэхийг нэр тєрийн хэрэг мэт мєрдєн, ядарч зvдэрсэн хvнд тус дэм болохыг ариун vйлс гэж баримтална. Харин морь малдаа ширvvн хvнд нvvр єгєх дургvй. Тvvний эдэлж унасан морь нь хэзээд єнгєлєг, гундаж эцсэн явах нь нvдэнд vл єртєнє. Хартал талын салхи сєрєн дээлийнхээ сугыг хєєрєгдєн давхивал давхиж л явдаг, сольж юvлж амжихгvй хэд хонож байвч тэгтлээ хvндэлнэ. Бvр хєгшид настан Хангайг vнэхээр морь унаж эдэлж сурсан хvн гэж магтана. Тєгєє залуу насандаа, Хангай шиг vеийн харцуул залуустай, тvvн шиг морь малаа эдлэхсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой алдахгvй уургаа шидэхийг нь хvртэл бахархан хєєрч байсан нь зєндєє. Єнєє эргэн санавал Хангай сайхан эр явсан ажээ. Одоогийн хvvхдvvдэд тэр тухай яривал “Энэ бєгтєр єндєр євгєн тийм хvн байсан гэж vv” хэмээн гайхаж мэднэ. Гэвч Тєгєєгийн vеийнхэн мэдэх аж. Тэр ч байтугай Тєгєє нэгэн vе Хангайг гэрийнхээ босгыг алхан орж ирвэл, эзэгтэй нар хvндэтгэн дээшээ залж, идээ будааныхаа дээжийг барьж, гэрийн эзэд хууч яриа дэлгэх, хурдан морио шинжvvлж, тvvнээ олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хvн Хангайтай аян зам нийлэх ч юм уу, аль нэг ажил тєрєлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах агаад тvvнтэй ойр дєт vерхэж нєхєрлєх, айлсаж саахалтсаж нvvж суухыг хичээж байдаг хvн захаас аван тааралддаг учрыг нь олж цєхєхдєє дэмий л єєртєє “Ийм нэг олондоо буянтай явах нас намба ирэх болов уу?” гэж боддог байжээ Тvvгээр vл барам Тєгєє тийн нас намбын бараагvй цагтаа Хангайд нэг их тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат санаж явсан цаг ч бий ажээ.

… Баян Садын хvргэн болоод байсан тэр зун. Тєгєє Садын бараан голдуу зvсний таван азарга адууг нь Бор-Єндєрийн цаваас єглєє болгон цуглуулан Хашаатын худаг уснаа, Сад хvv хоёртой ховоо сэлгэн усалж хvргэн хvv хvчээ харуулж явав. Тэгтэл гvv барих болж хавийн харчууд унагыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хэний нь ч гэсэн унага барих vед унаа унаж уурга барьсан эр хvн сураг чимээ л авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг унагыг нь барилцаж ороо догшны нь уургалалцаж хєл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдээ ганцхан тохиох тэр єлзийт єдєр ирсэн болгоныг найр тавин угтаж, гvvгээ барьсны дараа vрсийн идээ шvvсээр дайлна. Тvvний дээр сайн уургач айлын хvргэн болоод анх гvvг нь барилцах гэж байлаа. Садын адуу чийрэг догшин, тvvгээр нь ч гэрийн эзэн бахархана. Тvvний учир Тєгєє хадмынхаа нvvрэн дээр уургаа хугалах ч юм уу, унаганы толгой алдах вий гэж битvvдээ тvгшин зовж байлаа. Харвал, хадам эцэг нь адуугаараа аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нvд нь нэг л эгдvvтэй ондоо харагдах аж. Тэгэхэд нь Тєгєєгийн зvрх бvр vхэж байлаа. Хvний ид хав, эр бярыг сорих мэт хурааж ирсэн адуу, шинэ буусан дэнж дээр угсарч татсан таван зэл угсрахыг нь угсарч, зэрэгцvvлэхийг нь зэрэгцvvлж татсан дэвжээн дээр багшран, олон хvний бараанаар ороо догшин нь омгорхон сvртэй хуухирна. Тэгтэл яг унага уургалах цаг болж, морьтой хvvхдvvд адууны тал талд гаран хурааж хумихаар хєвсєрч, эрчvvд уурга хуйваа угсран ногт чагт арзайтал нь барьсан улс зэл уруу ханджээ. Тєгєє євдгєє чичруvлэн хадмынхаа уургын халиун моринд уургаа тулан мордохын зуур эргэн тойрныг харвал Хангай хусан уургаа барин бас уургынхаа урт хvрэн морио уначихсан ирж яваа харагдлаа. Тєгєє тvvнийг хармагцаа уулын чинээ тvшиг тэнгэрээс буусан чинээ баярлажээ. Баян Сад ч тvvний барааг хармагцаа биеийн нь хєшєє гарсан мэт болж дуу шуу болон хєгжиж, шальдархан уургач нар сvрдэх мэт болжээ. Сад багц багцаар нь багласан ногт чагт гарынхаа бугуй тохойд сэгсийтэл нь углан алхах зуур Хангайд хандан,
– За чи ирсэн хойно болох нь тэр … гэж сэтгэл хангалуун єгvvлэхийг сонсоод гэнэт Тєгєєгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь уугин баагих шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган авлаа гэтэл бас vеийн харчууд: нутаг усны уургач нар Хангайг “Ангаа”, “Ахай” болон сvр сvлдээ тvvнд єгєн хэзээний давлиун зангаа гээх шиг болж ахуйд “Муусайн долигонуур юмнууд …” гэж дотроо голон омог ааг нь шатаж байлаа. Тэгснээ, ороо хангал барьж хєєж байгаа газар, Хангайн барааг харсан шальдархан уургачид уургалах гэж байгаа мориныхоо толгойг олохоо болин мунгинах ч юм уу, зарим нь уурга хуйваа моринд алдан, нэг бол эмээл дээрээсээ хуу татуулан халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хєєрєлдєхийг нь бишгvй сонссон тул бас ч хулчийсхийжээ. Хангай, Тєгєєг ийнхvv шатаж явааг даанч ойлгосон янзгvй Садын араас морьтойгоо даган ойр зуурын vг солин шинэ татсан зэлэн дээрээ биесээ тvрэн тал тал тийшээ хуухиран тачигнах адуун сvрэг уруу нvд тавин явж байв. Гэтэл зэлний дэргэд ирvvт, Сад єнєє олон ногт чагтаа арц унгатган ариулж ёслоод єврєєсєє урт цэнхэр хадаг гаргаж
– За Хангай минь, ууган унагыг минь уургална даа … гэснээ амыг нь тvvн рvv харуулан хандав. Ийм ёс тєрийн явдал болно гэж бодоогvй Хангай цочсон мэт эмээл дээрээ хавьчин суудлаа засангуутаа цээл сайхан хуйв угсарсан урт уурганыхаа толгойг дээшлvvлэн бvр ёзоороор нь газар тулан босгож зvvн мєрєєрєє тvшин тонгойж
– Сад минь юу гэсэн vг вэ? Хvv чинь байна, хvргэн чинь байна Цаадуулынхаа нэгээр уургалуул … Адууны чинь эзэн гомдоно … гэж татгалзах дуунаар Тєгєєгийн нєгєє бухимдал пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. Сад ингэхэд нь яахаа мэдэхгvй дороо зогтусан зогсов. Тэр “За энэ нусгайнууд унага жигшээчих вий Толгойг нь олохгvй, уургалах гэж байгаа нь энэ гээд ороолгож хєєгєєд ороо болгочихож мэднэ” гэж илэрхий голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хvн байлаа. Єєрєє морь уургалахдаа тааруухан хэрнээ хvн их голомтгой юмсанжээ.
Тєгєє “хэнийг шилдэг бол доо?” гэж бодон хєндийхєн харзнан хvлгийнхээ амыг тогтоож ядан байлаа. Сад єнєє хадгаа барьсан чигээрээ ам ангайн хэсэг зогссоноо их л шийдмэгхэн Тєгєєг гараа занган дуудаж, уурганы нь толгойд урт цэнхэр хад намируулан уяжээ. Тэгээд ч бvvр баярлаж гvйцэв. Гагцхvv эл ёс тєрийг нvvр улайлгахгvй гvйцэтгэхсэн гэдэг бодол сэтгэлдээ дvрэлзvvлжээ.
Хадаг уясан урт уургаа суналзуулан, хамгаас тvрvvлж ууган унага уургална гэдэг vнэхээрийн нэр тєрийн хэрэг байлаа. Хvн болгон л энэ нэр тєр, итгэл найдварыг хэрхэн єргєх нь вэ гэх шиг Тєгєє уруу харцаа хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан харж хєдлєх барихыг нь ажин анажээ. Хангай тэр єдєр нялхавтархан хоёр унага ёс болгон уургалаад л зэл уруу адуу хураалцан хашилцаж шинэ тулгар уургачдыг урамшуулан дэмжсэн vгээр шагнан, цойлж одсон хэд гурван адууг хэрхэн эргvvлж ирэхийг хvvхдvvдэд зєвлєн бусдыг хєхvvлэн байжээ. Харин Тєгєє хорьж болдоггvй хорин насныхаа аагийг чухам нэг гаргаж єнєє хадгаар мялаалгасан уурганыхаа эзэн, ямар уургач болж яваагаа гайхуулах шиг болжээ. Хангай таван азарга адууны унага зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх унага харж Сад уруу “Адуу чинь єснє єє! Энэ сvргийг чинь эдлэх эзэн нь ирсэн байна шvv” гэжээ. Энэ vг Тєгєєг магтсан vг байлаа. Тэгээд нэр тєрийг нь єргєж єгсєн Хангайд дотроо их баярлан хэзээ нэгэн цагт энэ хvнийг нэг баярлуулан гэж бат санажээ.

Тєгєє ийнхvv єнгєрснийг дурсан бодож “Би чинь тэгээд, єнєє єєртєє амласандаа хvрч, Ангаагаа баярлуулж гялайлгасан билvv?” гэж бодов. Ер нь бодоод байхад хvн санахаар гийгvvлж гялайлгасан юм санаанд нь орж ирэхгvй байлаа. Хангай євгєн, зєвхєн адуу малд хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гvжир гvдэсхэн хvн биш байлаа. Нутгийн олон бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хvндэтгэхийн дээр єєр хvний тусыг эрж хvvе хаая гэж хошуу цорвойдоггvй эр явлаа. Нийтээр бичигтэн болоогvй байхад Хангайгаар захидал бичиг дуудуулах юм уу, єргєдєл айлтгал, захидал занаа бичvvлэх гэж унаа хєл болон очдог улс олон болоод ч тэр юм уу, хий сvрдсээр яваад єдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч юм уу, сар шинэ гарсан хойно уулзаж учраагvй бол нvvр тулсан газар амры нь эрэн золгож энд тэнд дайралдвал “Ангаа, Ангаа” гээд л нvдний нь дор бузгайрхан явснаас бус магнай тэнийтэл нь баярлуулах гэж орь залуудаа санасан санаандаа хvрээгvйг бодохоор гэнэт
сэтгэл нь тавгvйрхэн хямарч, зvрх нь гунигтай цохилох шиг болжээ суудлаа засаж. гаанс тамхиа гарган дахин нэг шунаг гэгч нь нэрэв. Тэр сэтгэл тавгvйдэх vедээ ийн тамхиа тvргэн сорон, утааг нь бєєн бєєнєєр нь шившин сэлбэлзэн аягладаг ажээ. Тєгєє холдон байгаа хонь, тохоотой эмээлдээ тvvртэн хэвтсэн морио ч ажсангvй, хэсэг зуур єєрийн бус сэтгэлийн хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр Ангаа євгєнд тєлєх ёстой єрєє тєлєєгvй хvний мєсгvй зан гаргасан мэт заавал тvvнийг цайруулахгvй бол сэтгэл ер амрахгvй мэт санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хvн олонд хэлж явсан ч биш гэж нэг бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгvйг бас ухаарчээ. Тэгээд нэгэн зуур Самбаад ч яльгvй атаархах сэтгэл тєрж санаа бодлоо сатааруулан ханьсаж асаасан тамхиныхаа
утааг хайнгадуухан vлээж гаансаа тvрийлэн хавтгаа бvсэндээ хавчуулан шийдмэгхэн босов. Тєгєє, Ангаа євгєний оршуулгад очих санаатай хэдий оволзовч ардах ажил тєрлєє орхиж болохгvй байлаа. Гэрт хєл муу ганц хєгшин нь хоёр ачтайгаа байгаа аж. Тэр ядаж, унаа унаад хонь малын хойноос шогших чадалтайсан бол нэг хоногтоо орхиод явчихаж болох сон. Євгєнийг баярлуулах хєг єнгєрсєн ч атугай, vлдэж байгаа vр хvvхэд тєрєл тєрєгсдийнх нь уй гашууг хуваалцаж цогцос шарилыг нь єргєлцєн уул усы нь тvшилцэхэд
сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмий л хий адган учир зvйгээ
ядан цєхєж эхлэв.
Шороо чулуу шvжигнvvлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвтсэн морь нь эзэн уруугаа нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чєдєртэй хєлєє тэлчлэн босов, Тэгснээ эмээлийнхээ гєлєм дєрєєг шигшин шилгээхэд нь Тєгєє амандаа “шийг-шийг шившиж, мориныхоо толгойд эвхсэн жолоо цулбуураа тайлан хазаарлаж чєдрийг нь аван ганзагалаж, биеийн нь чилээг гарган хэдэн алхам хєтлєн явснаа мордон хоёр тийшээ холдон одсон хониныхоо хойноос
товор товор алхуулжээ..

Єдрийн нар зулай дээр ээн, холхи хэцийн цохио гялталзан бvр алс хvрэн хєндийн дунд ганц нэгхэн хуй босон замхарч харагдана. Тєгєє аанай л тvжир тvжир алхлах мориныхоо явдалд бvvвэйлэгдэн хvний амьдрал, нас намтар vндэст євс ногоо мэт урган дэлгэрч гандан гундаж, мєнх бусын салхин хvрдэн автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа.
Энэ нутгийнхан талийгсдаа “Хєх-Єндєр” хэмээх єнчин єндрийн євєр залуу энгэрт нутаглуулдаг ажээ. Тэр газар Тєгєєгийнхеєс хагас єртєє шахам зайтай. Нэгэн хадтай дэл, хоёр зузаан гvвээ давахад л бараа нь харагдана. Нэгдлийн тєв бол тvvнээс цааш, бас хагас єртєє зайтай. Тэндээс л Ангаа євгєний сvvлчийн аян замын цуваа наашилж Хєх – Єндєрт ирнэ гэдгийг Тєгєє дотроо бодон тvрvvхэн єдєр жил тооцон vзэж байснаа санав. Тєгєєгийн сувай хонь тэр Хєх – Єндєрийн чиг бэлчин яваа харагдана. Нєгєє суурь нь єєр зvг толгой хандуулжээ. Нєгєє хоёр сvрэг хониныхоо алийг нь тvрvvлж эргvvлэхээ шийдэж ядан гэлдрvvлэв. Тэгснээ гэнэт нэгэн мэргэн сайхан санаа олж єєртєє олзуурхан морио давиран нялх бага тєл бvхий хонь уруугаа холхон айлын хэр шийдмэгхэн цогиулснаа морио татан алхуулав. Ухаа морь нь тvvнээс ч хол давхих шинжгvй байлаа. Ер нь эзэн хєлєг хоёрт тvvнээс ч хол дэргэх хэрэгцээ байсангvй. Тэр хониндоо дєхєн єєрийгєє дэргэд нь байгаагаа мэдэгдэн нэгэнтээ чимээ єгєн хашхираад ойрхи нэгэн єндєр дээр гарч суув. Энэ удаа тэр тамхи гаансаа угсарсангvй, харин зvvн ар сvvжин дээрээ тvнтэгнэн явсан ширэн савтай хоёр нvдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран баясжээ. Тєгєє сувай хонио дурандав. Хонь нь тун тогтуун цаашилж байв. Хавар эрт гарсан хурга, эхээ даган цайвалзан гялалзах нь євсєн дунд цацсан сувд мэт єнгєлєгхєн харагдана. Тєгєє За, та нар цаашилж л бай. Хєрвє хурга заяа нь унтаж хоцрохгvй. Ойр хавь ч айл суурь байх биш. Явж байвал явж л байг … Орой тийшээ барааг чинь нэг хараад авамз … Хээр хонож сураагvй биш … Хотгvй отор гэж хичнээн ч жил хийж ирэв дээ … Харин энэ жилийн хувьд гэвэл анх л хээр хонох нь … Тэгсэн ч яах вэ” гэж єєртєє ярьж суулаа.
Хургатай хонь нь эзнээ бvчин налайн ирснээ эргэн тогтож, сvv, нялх ногоо хоёрт бойжиж махалсан ишиг зvггvйтэн бєєн бєєн хадан дээр vсчин гарч биесээ хєєн тоглонгуутаа зєндєє яваа хурганууд єдєн сээтэгнэхийг нь єхєєрдєн баясав. Малынхаа єнгє зvс; цовоо цолгиныг нь харахдаа сэтгэл нь хєєрч байдаг нь малчин хvний зан ажээ. Тєгєє морин дэл дээр бодож олсон санаа, хариулж яваа сvргийнхээ сэргэг чийрэг єсєж торнин буй тєл хоёрт олзуурхан аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сvрэг бvр ч тогтвор орон налайж зарим хонь цатгалдсан янзтай хєл жийн хэвтэн харагдана. Бас євс ногоо гоочлоод тєдий л удаагvй хургад ханьсан хоёр гурваараа бєєрєє нийлvvлэн буруу зєв харан хэвтэж ухаан зvггvй унтаж ч байгаа vзэгдэнэ. Тєгєє тvvнийг єнєє л єхєєрдсєн чигээрээ баяслын гал гялалзсан нvдээр ширтэн харж “Хєєрхийс … Хоол явдал хоёртоо ядарч … Томоогvй л амьтаддаа” гэж шивнэв. Нялх хурга ишиг ингээд унтчихаараа сvргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас элээ шувуу элэг барин дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Тєгєє тvvнийг юун эс андах билээ. Нойр хоолгvй шавдаж байж тєллvvлж аваад, нохой шувууны хоол болгочих вий гэж бага нялх хурга ишигний хойноос нvд салгахгvй харуулдан хариулна. Уг нь, тийм бага балчир тєлийг гэрийн ойр хариулах ёстой авч Тєгєє гэрийн бараа ил газар малаа хариулах дургvй. Тэр ч байтугай гэрийнхээ бараа ил, холын овоо толгой дээр ч суух дургvй зантай хvн, Нєхєн санавал, энэ занг єнєє Хангай євгєн сургасан аж. Нєгєє баян Садын хvргэн болоод нэг хоёр жил болж байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр уруугаа дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов, гэрийн яндангаар утаа гарч байна уу, vгvй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр уруугаа дурандаж суухад нь Ангаа хаа ч хvрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дєрєє мулталж, унааныхаа хєлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь цээжин дотор нь ороод vзсэн юм шиг
– За, хvv минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж бай. Зvдэг гэдэг юм. Малд яваа эр хvн чинь холыг харж явдаг юм. Наад зах нь гэхэд чамайг эхнэрээ хардаад тэндээс харуулдаж суудаг гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь, гурван давааны чанадыг байг гэхэд гурван гvвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм … гэж сургажээ. Тэгэхэд Тєгєє vнэхээрийн их ичиж, єєртєє.vvнээс хойш ингэж суухаа больё гзж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгой ширтэж ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. Ер нь, хєєрєг зєрvvлэн ёсорхон тав арван малаа бєєцийлж єсгєн, хол ойрын хvнд нутаг ус, айл саахалтынхаа нэр тєрийг єргєн явах, хvний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж єгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цєхєєгvй нутгийн настан буурал, тvшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зvрх сэтгэл уяран байв

Тєгєє оройн нар ташсан хойно сувай хониныхоо хойноос ухасхийн бараа харав. Сvрэг нь яг л єєрийн нь бодсоныг мэдсэн юм шиг Хан -Єндєрийн наад гvвээн дээр налайж байгаа харагдана. Салхины чиг янзыг vзвэл баруун урдаас vе vесхэн vлээж шєнєє эргэн хонох, чигийг барин зугуухан хотондоо дєхvvлэн иржээ. Хєгшнєє “Сувай хонио яачихаад ирж байгаа нь энэ вэ” хэмээн гайхан асуухад нь “Єнєє шєнєдєє хээр хонуулъя гэж бодлоо хє” гэжээ. Чингээд Ангаа євгєнийг єєд болсон тухай хєгшиндєє дуулгаж, єнєє гэнэт тєрсєн мэргэн бодлоо ч бас ярьж, vдэш нь шар тос хайлан зулын гол ороож мєнх галын бяцхан тасархайг Ангаа євгєнд зориулан єргєжээ. Хєгшин нь ч бас нутгийн нэгэн настан нуган олноо орхисонд гаслан харуусаж яагаад бага залуудаа тvvнээс сvрдэн айж эмээж явдаг байснаа хєєрєлдєж, хоёул “Бид чинь, энэ хойд vедээ Ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу?” гэж яриа дэлгэсэн аж.

Єглєє нь бараг vvр хаяарч байхад Тєгєє хээр орхисон сувай хониныхоо барааг харахаар морио барин мордов. Yнэхээр санаснаар нь салхи зvvн хойд зvгээс сэвэлзэж байлаа. Тэр, Хєх-Єндрийн бараа харагдах хэц, нэгэн гvвээ даван замдаа бэлчиж байсан баахан адууг хєєн єчигдєр хониныхоо бэлчиж байсан гvвээн дээр гарч ирлээ. Тэгэхэд vvр манхайтал цайж дууч болжморын жиргээ намдан, хээр агь шарилжийн шинэхэн vнэр сэнгэнэж байлаа. Хээрээр ширvvхэн хєєсєн адуу явдалдаа халан Тєгєєгийн бууж vлдсэн гvвээг орхин Хєх -Єндєрийн зvvн суга чиглэн цувран одов. Тєгєє хоёр нvдний дурангаа гарган хонио олж харахаар Хєх – Єндєрийн хавийг нэгжин хайж гарав. Ер гялайх цайх юм нvдэнд нь vл єртєхvй, санаа яльгvй зовнин “Єнєє унасан бух vгvй, уулын буга ч vгvй” гэгчийн vлгэр болох нь уу гэж боджээ. Ургах нарны тvрvvчийн туяа баруун тэнгэрийн хаяанаа сvvмэлзэх уулсын магнайд шижиртэн тусаж тєдєлгvй их талын улаан наран дорно зvгт нэлийн бvvдэгнэх гvвээ, толгодын чанадаас vvлгvй, манхайн цэнхэртэнэ. Тєгєє хоёр нvднийхээ дурангийн дугуйд хамаг хараа нvдээ хандуулан орчныг харуулдсаар ямар ч бараа олж харсангvй. Хамаг бодсон санасан нь бут нуран унаж байх вий гэж бодохоос зvрх нь пал пал тvгшvvртэй цохилж эхэлжээ. Тэгээд, нvднийхээ чилээг гарган тvр дурангаа салгах зуураа багцаа хайн єчигдєр бэлчиж байсан хониныхоо мєрийг хавь ойроороо ажиж мєрєєр нь хаашаа явсныг нь мэдэхээр шийдэв. Тийн морио хєтлєн мєр хайн айлын хэр зайтай явж ч vзэв. Нvдэнд нь юу ч туссангvй. “Ямар хаашаа лvд вэ?” хэмээн хамар дороо хараал тавин гайхахуй, оройны нь vс єрєвсхийн босох шиг болж, бvх бие нь ширвээтэн жихvvцэсхийжээ. Тэгээд аанай л газар євдєг нугалан сууж армаг тармаг буттай ухаа, Хєх-Єндрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л нэгжин харлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийн нь хараанд гадаалж яваа бозлог хvртэл тусаж байлаа. Гэтэл сvрэг хонины бараа байдаггvй. Тєгєє гайхширсан янзтай дурангаа євєр дээрээ тавьж єлєн шvлсээ хэлэн дээрээ цуглуулан газар нулимснаа “Арай эндээ тогтож хонолгvй гэр хотоо гээд эргэчихдэг юм биш байгаа даа!” гэж ганцаараа ярив. Гайхахдаа тэр ганцаараа ярьжээ. Эзгvй хээрийн талд ийнхvv дvнгэнэтэл ярьсандаа ичиж, гаанс тамхиа хань татан нэрэв. Тэгэхдээ ч єнєє л хониныхоо барааг олоод харчих гэсэн хорхой дvvрэн энэ тэрийг гvйлгэн харсаар байлаа. Тvvний нvд тэгтлээ ч муудаагvй аж. Нэгдлийн тєвєєс Хєх – Єндєр хvрэх замд бусдаас ноёлог нэгэн нvцгэн нуруу бий. Тvvн дээгvvр гарч ирэх давж орох юмны бараа эндээс тодхон харагдана. Тєгєє ямар нэг зєн совинд хатгуулсан мэт тийш хараа тавив. Тэгтэл … Мандаж байгаа нарны гэрэл дагуулан нэгэн ачааны машин дvнхийн гарч ирж байгаа харагдав. Тєгєє гаансаа зуусан чигээрээ євдєг дээрээ єндийн зvрхээ палхийхийг анзаарав … Тэр машины араас ахиад нэг машин, бас нэг хєнгєн тэрэг гарч ирлээ… Тєгєє зvрхэндээ дуу алдав. Тэгээд сандран босож гаанс тамхиа далд хийж ахин эргэн тойрныг сэтгэл догдлонгуй эргvvлэн харжээ. Хонь нь даанч бараагvй ажээ. Харин єнєє замдаа хєєж хєдєлгєсєн адуу
Хєх -Єндєрийн зvvн сэрвээн дээр гаран яваа харагдана. Тєгєє мориндоо мордон ямар ч атугай, хонио хаашаа явсныг мєрєєр нь мэдэх гэж бууж мордон гvвээн дээгvvр хєндлєн нялх ногоо дэлгэсэн газрын хєрс ажин дэргvvлэв. Бут євс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа морины тєвєргєєн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гvрвэл хойш урагш гvйн, хар цох мєлхєн хурдалж харагдана. Гэтэл хонины шив шинэхэн мєр орж ирэв, Ажвал тогтуун, аясаараа идээшлэн явсан аж. Тєгєє хониныхоо мєрийг vзэж хэрэндээ бэмбэн тvгшиж явснаа огоорон баярлав. Хонины хоргол єнгєн тал нь эвэрсхийн нов нойтноороо байлаа. Багцаа бодвол, vдшийн бvрийгээр л унагасан болов уу гэхээр байлаа. Тєгєє толгойгоо дээш єргєж хониныхоо давж одсон байж болох гvвээ єєд баахан харж зогсов. Тэр гvвээний наад хуудас хоолойд, хоёр цагаан цэнхэр тогоруу, хар єревтєл зогдор юугаа намируулан бєхєг бєхєг тонголзон явахаас єєр амьд амьтны бараа олж харсангvй, Єнєє оршуулгын цуваа газрын хаяанд бараа ч тасарсан аж. Харин сая анзаарвал машины моторын бvгт дуу сонстон байлаа. Тєгєє мориндоо мордон эргэж гэлдрvvлэв. Тvvнээс биш Тєгєє Хєх -Єндєрийн энгэр уруу хvрээд очвол тийм ч хол биш байлаа.
Шинэ єдрийн салхи зvvн хойноос чигтэй vл мэдэгхэн сэв сэвхийнэ. Тєгєє хонь маань салхи даган наашаа гарч ирнэ гэж баттай итгэж явав. Тэгээд нэлээн явснаа эргэж нэг харав. Тэгснээ мориныхоо амыг татан бvр биеэрээ эргэж, Хєх-Єндєрийн чиг хараа тавив. Тvvний нvдэнд цавцайн цайрах хонин сvрэг гялсхийн харагдах шиг болсон нь vнэн байжээ. Хонь нь мєнєєх машин зам дээгvур нь гардаг ноёлогхон нvцгэн нурууны буюу Хvрэн нурууны наад бутат гvвээн дээгvvр хоёр жигvvр тэлэн бэлчиж байгаа харагдав. Тєгєє хониныхоо барааг харж санаа амарсан мэт шvvрс алдаж, дотор цайн баясжээ.
Хоногийн дараа vд хэвийж байхад Самбаа эргэж ирэв. Тэр, Тєгєєд Ангаа євгєнийг хэрхэн нутаглуулсан тухай яриа дэлгэн аанай л хєєргєє зєрvvлэн тамхилцгааж саатав, Тэр єгvvлрvvн
– Хєєрхий Ангаа буянтай хvн байсан нь vнэн байжээ. Газар газраас бишгvй л хvн ирж, ах дvv, vр хvvхэд нь ч цємєєрєє байж байна. Чамайг би гэрээс гарч чадахгvй байгааг хэлсэн. Yгvй хє, євгєнийг хєдєєлvvлэх гээд Хєх – Єндєр уруу явж байтал Хvрэн нурууны ард яг улаан зам дээр олон хонь налайж байдаг юм байна. Хэн хvнгvй л бэлэг дэмбэрэл бодож байлаа. Бас тэгээд яг чимээгvй газар дээр баахан адуу байж байдаг гэж байгаа … гэж баяртайгаар сонирхуулан єгvvлжээ. Тєгєє ч тvvний яриаг ихэд олзуурхан сонсов. Тэр ийм ч нэг мэдээ дуулах болов уу гэж горьдож байсан тул бvр ч олзуурхав.
Самбаа бас,
– Євгєний сvулчийн замд халуун хошуутай мал дараагаараа дайралдлаа гэж зєндєєн баярлан бэлэгшээж байна билээ. Хэр шvv дээ, Тийм явдал ховор байдаг юм гэнэ билээ … гэж ярьжээ
Энэ яриа Тєгєєд тун таатай санагдаж байлаа. Тэр дотроо, за яамай! Хєєрхий євгєнийг баярлуулах гээд чадаагvй хvн би. Yлдэж байгаа улсыг нь бага ч болов баярлуулсан бол болох нь тэр. Хvн єєрсдєє мэдэхгvйгээс биш бие биендээ хичнээн их єртэй байх юм бэ дээ. Євгєний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож… Хэн намайг тийн хичээснийг минь мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ Бас мэдvvлээд ч яах билээ гэж бодож суув.

Be the first to comment

Leave a Reply