Four Mile Run дахь DMV офис хаагджээ

Арлингтон хотод үйл ажиллагаа явуулдаг цөөн DMV салбарын нэг Four Mile Run дахь DMV офис өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт хаагдаад байна. Тус төвийн барилгад их засвар хийх шаардлагатай болсон тул ийнхүү хаагдаж байгаа бөгөөд 2017 оны 01 сарын 09 хүртэл ажиллахгүй гэсэн зар гарчээ.
Хэвлэлд өгсөн тайлбарт тус төвийн барилгад засвар шинэчлэл хийснээр үйлчилгээний 4 цонх шинээр нэмэгдэх бөгөөд дотоод гадаад сайжруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэ хооронд хэрэглэгчид өнгөрсөн сард Virginia Square-д шинээр нээгдсэн DMV салбараар үйлчлүүлж болох бөгөөд тус төвийн хаяг: 3434 Washington Blvd. Мөн хотын захиргааны байранд DMV Select салбар ажиллаж байгаа бөгөөд жолооны үнэмлэхийн шалгалтаас бусад ихэнх үйлчилгээг гүйцэтгэх боломжтой юм.

Be the first to comment

Leave a Reply