Doughnut идэх тэмцээн болно

Ирэх Ням гарагт Courthouse-д үйл ажиллагаа явуулдаг Bayou Bakery кафед Doughnut &beignet идэх тэмцээн зохион байгуулах гэнэ. Ням гарагт болох NFL-ийн Washington Redskins болон New Orleans Saints багуудын тоглолтын завсарлагаар (half time) тус тэмцээн зохиогдох бөгөөд оролцогчид 10 ширхэг beignets, мөн тооны doughnut идэх даалгавар биелүүлэх бөгөөд хамгийн түрүүлж 20 ширхэг боовыг идсэн нь түрүүлж 150$ шагнал авах ажээ.

Beignet and Brown-Butter Doughnut Eating Contest тэмцээнд нийт 9 хүн өрсөлдөх бөгөөд Ням гарагийн өдөр 1 цагт буюу NFL тоглолтын half time эхлэх үед эхлэнэ. Тэмцээн бүх хүнд нээлттэй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс 12:30-д ирэхийг сануулжээ.

Bayou Bakery кафе 1515 N. Courthouse Road хаягт байрладаг.

Be the first to comment

Leave a Reply