Доктор J. Marion Sims -ийн хөшөөг “Central Park”-с буулгажээ

Өнөөдөр (Мягмар) Нью Иорк хотын “Central Park”-с Доктор J. Marion Sims -ийн хөшөөг буулгаж, нүүлгэн шилжүүлжээ.

Эх барих эмэгтэйчүүдийн анагаах ухааны эцэг гэгддэг докторын хөшөө тус паркад 84 жил зогссоны эцэст ийнхүү өөрийг нь оршуулсан “Green-Wood” оршуулгын газарт нүүлгэн шилжүүлж байгаа ажээ.

Хэдийгээр анагаах ухаанд байгуулсан гавъяаг үнэлж хөшөөг дурсгалыг нь мөнхөлсөн ч доктор амьд ахуй цагтаа боол эмэгтэйчүүдэд мэдээ алдуулалт ашиглахгүйгээр эмнэлгийн туршилт эмчилгээ хийдэг байсан нь олонд ил болсноор түүний хөшөөг зайлуулах шаардлага гарах болжээ. Олон нийтийн гомдлын мөрөөр хотын удирдлага хэлэлцэж, Доктор J. Marion Sims-ийн хөшөөг төв талбайгаас зайлуулах шийдвэрийг өнгөрсөн 1-р сард гарсан юм.

 

Be the first to comment

Leave a Reply