Ажиллах эрх болон SSN дугаар авах өргөдлүүдийг нэгтгэжээ

АНУ-н иргэншил Цагаачлалын Алба (U.S. Citizenship and Immigration Services- цаашид USCIS гэж товчлох) болон Нийгмийн Даатгалын Газар (Social Security Administration – цаашид SSA гэх) байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох шинэ хамтын ажиллагааны хүрээнд Ажиллах эрх (Employment Authorization Document- цаашид EAD гэх), “Social Security” дугаар (Цаашид SSN гэх) авах өргөдлүүдийн Form I-765, Application for Employment Authorization гэх ганц маягтад мэдүүлэх боломжтой болжээ.


АНУ-д ажиллах эрхтэй гадаадын иргэд болон АНУ-н Байнгын оршин суух эрх шинээр авч буй иргэд өмнө нь EAD авахын тулд Form I-765 маягтыг USCIS илгээсний дараа өөрийн оршин суугаа орон нутгийн SSA салбарт өөрийн биеэр очиж “Social Security” дугаар авахаар өргөдөл гаргах шаардлагатай байсан юм.

Шнэчилсэн Form I-765, Application for Employment Authorization маягтад шинээр SSN авч буй, эсвэл хаяж үрэгдүүлсэн SSN карт авахтай холбоотой нэмэлт асуултуудыг нэмж суулгаж өгсөн бөгөөд тухайн маягтад цугларсан мэдээллийг SSA-д илгээх журам энэ оны 10 сарын 02-с хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Өөрөөр хэлбэл ажиллах эрх нь батлагдсан иргэдийн SSN автоматаар олгогдож 2 долоо хоногийн хугацаанд шуудангаар ирэх учиртай ажээ.

Be the first to comment

Leave a Reply