АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, Америкийн томоохон хотуудад Трампийн эсрэг жагсаал тэмцэл үргэлжилж байна.
Яг үнэндээ Хиллари Клинтон сонгогчдын дийлэнх санал (Popular Vote )-ыг авсан ч Electoral College буюу сонгогсдын төлөөллийн саналаар Трамп ялсан нь АНУ-н түүхэнд 4 дэхь удаагаа давтагдаж буй үзэгдэл ажээ. Хамгийн сүүлд 2000 оны сонгуулиар АН-с нэр дэвшигч Al Gore яг ийм нөхцлөөр ялагдаж байв.
Үнэхээр ч сонгуулиас өмнө болон сонгуулийн үеэр жирийн иргэдийн санал сэтгэгдэл Трампийг эсрэг байсныг хүн бүр анзаарч байсан, тиймээс ч сонгуулийн үр дүнд олон хүн гомдолтой байгаа нь харагдаж байна.
Монголд сонгуулийн хар хайрцагийг шатааж байсан МАН энэ жилийн сонгуульд өнөөх гайхал хар хайрцгаараа ялалт авсантай адил ноён Доналд Трамп ч АНУ-н сонгуулийн тогтолцоог улирч элэрсэн, Electoral College тогтолцоо нь ардчиллын үнэ цэнийг үгүй хийгч мөн тухай 2012 оны сонгуулиар ширүүхэн шүүмжилж байжээ. Тэгвэл энэ жил тэрээр чухам Electoral College -ийн давуугаар АНУ-н Ерөнхийлөгч боллоо.
Дашрамд АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч буй иргэн бодии нэр дэвшигч хүнд бус харин тухайн мужид оногдсон Electoral College -н төлөөлөлд санал өгч байдаг гэдгийг тэр бүр олон хүн мэддэггүй. Үүнийг Indirect Democracy гэх бөгөөд тэдгээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг Electoral College-н төлөөлөл шийдэж байдаг. Муж бүрт оногдох Electoral College төлөөллийн тоо харилцан адилгүй байх бөгөөд энэ нь тухайн мужаас Конгрест сууж буй төлөөлөлтэй тэнцүү байдаг. Энэ төлөөлөл хамгийн багадаа 3 байх бол Калифорниа мужид 50 байгаа нь хамгийн олонд тооцогдоно.
Сонгуулийн энэ тогтолцоог эсэргүүцэгчид болон хамгаалагчид байдаг нь ойлгомжтой. Тиймээс ч энэ тогтолцоог илүү боловсронгуй болгох санал оролдлого байдаг бөгөөд тэдний нэг нь National Popular Vote Interstate Compact гэх эвсэл юм. Энэ эвсэлд одоогоор Вашингтон ДС болон 10 муж нэгдээд байгаа ажээ. Энэ эвсэлд нэгдсэн мужууд бодит сонгогчдын олонх санал авсан нэр дэвшигчид ялалт өгнө гэж тохирсон байдаг юм. Магадгүй энэ эвсэлд АНУ-н дийлэнх муж нэгдэж орсон тэр цагт л олонхи сонгогчдын санал авсан нэр дэвшигч баталгаатай сонгогддог болох бизээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.