2016 оны АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 276 сонгогчдийн төлөөллийн саналаар ялалт байгууллаа.
Мөн АНУ-н Конгресийн Сенатын болон Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах нам ялж олонхи болжээ.
АНУ-н цагаачлалын хуулинд хамгийн хатуу чанд бодлого барьдаг намын төлөөлөл төрийн эрх барих гурван өндөрлөгт гарч байгаа нь хууль бус цагаачдын хувьд таагүй мэдээ байж болох юм. Барак Обамагийн засаглалын үед өргөн барьсан олон талт цагаачлалын хууль конгресоор хоёр удаа хэлэлцэгдэж Бүгд найрамдах намын хоригоор батлагдаж чадаагүй билээ. Тиймээс Бүгд Найрамдах нам төрийн эрх барих 4 жилийн хугацаанд хууль бус цагаачдад ашигтай хууль батлагдахгүй байхаас гадна хэрэг зөрчиол холбогдсон хууль бус цагаачдыг албадан гаргах хандлага эрс өсч болох юм.
Мөнх Обамагийн үед батлагдсан DACA, ObamaCare гэх мэт одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журмуудын хувь заяаг эргэн харж, цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүсч байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.