Үерийн улмаас 1 хүн амь үрэгджээ

Урьд шөнө Мэрилэндийн ихэнх хотуудад үер усны аюулаас сэргийлэх анхааруулга гаргаад байсан. Түр зуурын хүчтэй аадар бороо ихэнх нутгаар орсноос Ellicott City-д хамгийн хүчтэй орж, үерийн улмаас одоогийн байдлаар 1 хүн амь үрэгдэж, тус хотод их хэмжээний хөрөнгө материалын хохирол учраад байна. Нам дор байрласан ихэнхи бизнесүүд, олон тооны авттомашин үерийн  усанд эвдэрч сүйдээд байгаа ажээ. Мэргэжлийн байгууллагууд үерт автсан барилга байшинд эвдрэлийн үнэлгээ гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ихэнх барилга байшин барилгад бүтцийн гажуудал гарч, тэдгээрийг нураах шаардлагатай болсон байж магадгүй байна. Мөн 120 орчим иргэдийн нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Be the first to comment

Leave a Reply