Хорт хавдар эмчлэх нэрээр залиланүйлдсэн этгээдийг баривчилжээ.

Prince William хотын цагдаагийн газар хорт хавдарт нэрвэгдсэн хүмүүсийг эдгэрүүлэх шидэт эм гэгчийг маш өндөр үнээр борлуулдаг байсан этгээдийг баривчилж хориод байна.
Өдгөө 67 настай, Виржина мужийн Bristow хотын оршин суугч Peter Bodunrin Adeniji гэдэг хүн өөрийн бүтээсэн эм хорт хавдрыг илааршуулдаг хэмээн иргэдэд итгүүлж, улмаар нэг сар уух курс эмийг 1200$-оор борлуулдаг байжээ. Түүнд бусдыг хууран мэхлэх замаар орлого олсон, мөнгө угаасан, зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлсэн зүйл ангиудаар ял тулгаж байгаа ажээ.
Сэжигтэн “Integrated Health and Wellness Medical Practice” гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан өгөөд түүний офис нь 9300 Forest Point Circle, Manassas дахь эрүүл мэндийн байгууллагууд төвлөрсөн хотхонд байрлаж байгаа юм.
Урьдчилсан мөрдөн байцаалтаар дээрх учир үл мэдэгдэх эм гэгчийг АНУ болон гадаад орнуудад шуудангаар борлуулж байсан гэх бөгөөд түүний эмийг FBI-д шинжилгээнд илгээгээд байгаа гэнэ.
Тиймээс хууль с ахиулах байгууллага дээр дурьдсан хүнд юм уу үүнтэй төстэй залилангийн хохирогч болсон гэж үзсэн хүмүүси байвал 703-686-6522 тоот утсаар мөрдөн байцаагчтай холбоо барихыг хүсч байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply