АНУ-н хил дээр Face Recognition систем ажиллаж байна

АНУ-н Дотоод Хэргийн Яам (e Department of Homeland Security)-наас ирэх 4 жилийн хугацаанд АНУ-с гарч буй нийт зорчигчдын 97 хүртэл хувийг “Face Recognition” буюу зорчигчдын нүүр царайг камерт бүртгэдэг болох зорилт тавьжээ. Хилээр гарч буй зорчигчдын нүүр царайг камерт бүртгэх ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар АНУ-н 15 онгоцны буудлуудад ашиглаж байсан баримт байгаа юм.

Энэ ажил нь зорчигчдын царайг камераар бичиж, улмаар тухайн хүний зургийг визийн өргөдөл гаргасан зураг болон хилээр анх орж ирэхэд гаалийн байцаагчийн авсан зурагтай тулгаж баталгаажуулдаг байна.

“Biometric Exit” гэж нэрийдэж буй энэ системийн гол зорилго нь эрх бүхий байгууллагууд АНУ-с гарч буй зорчигчдыг нэг бүрчлэн бүртгэх, улмаар визийн хугацаа хэтрүүлсэн хүмүүсийг илрүүлэх зорилготой гэнэ. Энэ систем ашиглахаас өмнө АНУ-н хилээр гарч буй зорчигчдын бүртгэл, тоо баримтыг зөвхөн нислэгийн компаниудын бүртгэл бичлэгт тулгуурлаж гаргадаг байжээ.

Шинэ систем нэвтэрч эхэлсэн цагаас нийт 15,000 орчим нислэгт ашиглаж, эдгээрээс визийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй 7000 орчим зорчигчдыг бүртгэсэн байна. АНУ-н Гааль, Хил Хамгаалах Алба (US Customers and Border Protection (CBP)-ны тайланд АНУ-д жил тутам 600,000 орчим хүн визийн хугацаа хэтрүүлэж оршин суудаг гэх тооцоо байдаг ажээ. Визийн хугацаа хэтрүүлэн оршин суусан гадаадын иргэдийн АНУ-д орох эрхийг 10 хүртэл жилээр хорьдог торгуультай юм.

Хүний эрхийн байгууллагууд энэ системийг эсэргүүцэж, нэгэнт мэдээллийн санд бүртгэгдсэн нөхцөлд иргэдийн мэдээллийг хууль сахиулах байгууллагууд хоорондоо чөлөөтэй солилцох боломжтой болж байгаа нь хүний хувийн нууцлалаа хамгаалах эрхийг зөрчиж байгааг анхааруулаад байгаа юм.

“Biometric Exit” системийг анх Атланта-Токио чиглэлийн нислэгт ашиглаж эхэлсэн бөгөөд 2018 оны эхээр ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байсан ч Трампийн засаг захиргаанаас энэ системийг нэн даруй хэрэгжүүлэх чиглэл өгсөнөөр ийнхүү өргөнөөр ашиглаж эхлээд байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply