Fairfax хотын захирагч баривчлагджээ

Фэйрфакс (City of Fairfax) хотын захирагч мансууруулах бодис борлуулсан хэргээр хоёр хамтрагчийн хамт баривчлагдаад байна.

Хотын захирагчийн хажуугаар Фэйрфаксын ЕБС-ын нэгэн сургуульд туслах багшийн давхар ажилтай 50 настай Richard “Scott” Silverthorne-ийг 08 сарын 04-нд буюу өчигдөр “Tysons Corner” дахь “Crowne Plaza ” зочид буудалд үйлдэл дээр нь баривчилжээ.

Тус хотын цагдаагийн газар мансууруулах бодис зуучилдаг, борлуулдаг бүлэг байж болох мэдээлэл авч мөрдөн шалгах ажлыг 07 сарын 18-нд эхлүүлжээ. Улмаар мөрдөн байцаагчид сэжигтнүүд эрчүүдэд сексийн хамтрагч олж зуучилдаг вэбсайтаар дамжуулж хар тамхи болуулж байгааг илрүүлж, цагдаагийн ажилтан худалдан авагчийн дүрээр тус сайтад бүртгүүлэн, төдөлгүй сэжигтнүүдтэй холбоо тогтоож дөнгөсөн байна. Сэжигтэн Silverthorne цагдаагийн нууц ажилтантай тус вэбсайтаар танилцаж, улмаар групп секс хийсний хариуд “methamphetamine ” хэмээх мансууруулах бодис өгнө гэж тохиролцсон байна.
Улмаар сэжигтэн цагдаагийн нууц ажилтантай дээрх зочид буудалд уулзаж, Silverthorne тохирсон ёсоор 2 грам орчим мансууруулах бодис авч ирснээр баривчлагдсан байна. Түүнд мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн, зуучилсан, борлуулахаар завдсан хэргээр ял тулган хориод байгаа ажээ.
Түүнийг баривчилсан зочид буудалд Silverthorne-д мансууруулах бодис нийлүүлдэг гэх 34 настай Juan Jose Fernandez, 21 настай Caustin Lee McLaughlin Mayor Fairfax Content2 minнар ирсэн байсныг мөн баривчилжээ. Эдгээр хоёр сэжигтнүүд Мэрилэндийн оршин суугчид ажээ. Тэдэнд мөн мансууруулах бодис хадгалсан, тээвэрлэсэн, зуучилсан, борлуулсан хэргээр ял тулгаад байна.
Энэ хэрэгт сэжигтнээр баривчлагдаад байгаа хүмүүсээс гадна өөр хүн ч энэ хэрэгт холбоотой байхыг цагдаагийн газар үгүйсгэхгүй байгаа бөгөөд энэ хэргийн талаар гэрчлэх хүмүүсийг тус цагдаагийн газарт хандахыг хүсч байгаа юм. Цагдаагийн газартай 703-691-2131 тоот утсаар, эсвэл нэр, эх сурвалжаа нууцлахыг хүссэн хүмүүс 1-866-411-TIPS (8477) тоот утсаар мэдээлэл өгч болох юм.

Дашрамд дурьдахад Silverthorne нь Фэйрфакс хотын захирагчийн гурав дахь удаагаа улиран сонгогдсон нэгэн ажээ. Түүний эцэг Frederick Silverthorne мөн тус хотын захирагчаар 1970-1980 онуудад ажиллаж байсан гэнэ.

Be the first to comment

Leave a Reply