Хөрш Fairfax хотын удирдлага өөр мужид бүртгэлтэй автомашин эзэмшиж буй оршин суугчдыг илрүүлж, татварыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу Fairfax хотод оршин суудаг ч өөр мужид бүртгэлтэй авттомашин хэрэглэж буй иргэдийг илрүүлэх ажлыг 2015 оны 7 сард эхлүүлж энэ хугацаанд нийт 2300 иргэнд 6000 орчим долларын татварыг нөхөн төлүүлээд байгаа ажээ.
Автомашины бүртгэлийн журамд зааснаар оршин суугчид өөрсдийн байнга оршин сууж буй хаягт өөрийн эзэмшлийн автомашиныг шилжүүлэн бүртгүүлж, улмаар орон нутгийн төсөвт тээврийн хэрэгслийн буюу хувийн эд хөрөнгийн татвар төлж байх учиртай. Гэвч зэргэлдээ Мэрилэнд Вашингтон ДС зэрэг мужуудад бүртгэлтэй автомашинаа өөрийн хаягт шилжүүлээгүй зөрчил их байдаг ажээ.
Тиймээс Fairfax хотын Татварын Алба иргэдийн мэдээллийн дагуу болон цагдаа саатуулан шалгах явцад илэрсэн дээрх зөрчлүүдэд татварын нэхэмжлэл илгээж байгаа юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.