Өнөөдөр өглөө (3 сарын 15) Арлингтон хотын оршин суугч, Fairfax хотын дунд сургуулийн багш бага насны хүүхдүүдийн ёс бус секс зураг видео (child pornography) ашигласан хэргээр баривчлагдаад байна.
1200 S. Forest Street хаягт оршин суугч, 56 настай сэжигтэн Robert Keith Rowe нь Fairfax хотын Sandburg Дунд Сургуульд багшилдаг байжээ. Түүний сэжиг бүхий үйлдлийн талаар иргэдээс цагдаад мэдээлэл ирсний дараагаар Арлингтон хотын Хүүхдийн эсрэг Интернэт Гэмт хэргийн Эсрэг Төв ( Internet Crimes Against Children (ICAC)-ийн ажлын хэсэг сэжигтний онлайн үйдлүүдийг мөрдөж эхэлжээ.
Улмаар мөрдөн байцаалтад үндэслэн шүүхээс түүний гэр нэгжлэг хийх зөвшөөрөл олгосны дараа өнөөдөр өглөө түүний гэрт нэгжлэг хийж, хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг үндэслэн түүнийг баривчилж, хотын цагдан саатуулах байранд хориод байна.
Одоогоор сэжигтний гэмт үйлдлийн улмаас хүүхэд хохирсон эсэх нь тодорхой бус, хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.
Хэрэв сэжигтэн Rowe -той холбоотой мэдээлэх хүсэлтэй, магадгүй гэмт хэргийн хорирогч болсон байж болзошгүй эцэг эхчүүд хотын цагдаагийн газрын мөрдөн байцаагч G. Sloan-тэй 703-228-4198 утсаар юм уу sloan@arlingtonva.us имэйл хаягаар, мөн Мөрдөн байцаагч H. Molina-тэй 703-228-7037 тоот утсаар юм уу hmolina@arlingtonva.us имэйл хаягаар холбогдож болох ажээ.
Дашрамд өгүүлэхэд гэмт хэргийн тухай нэрээ нууцалж мэдээлэх иргэд хотын цагдаагийн газрын 866.411.TIPS (8477) тоот утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой байдаг.
Leave a Reply
You must be logged in to post a comment.