Александриа хотод үйл ажиллагаа явуулдаг Victorious Life сүмийн ахлах лам, эхнэрийн хамт сүмийн сүсэгтнүүдээс наад зах нь 1.2 сая долларын хөрөнгийг залилж, хувийн хэрэгцээнд зарцуулсан хэргээр баривчлагдаж, өчигдөр буюу Даваа гарагт Холбооны шүүхэд анхны байцаалт өглөө. Сэжигтэн 52 настай Terry Wayne Millender, түүний эхнэр 56 настай Brenda Millender нар өөр нэг эмэгтэйтэй хамтарч энэ хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа ажээ. Бурхны нэр барьсан эхнэр нөхөр хоёр 55 настай Grenetta Wells гэгчтэй хамтарч “Micro-Enterprise Management Group” компани байгуулж бизнэс эрхэлдэг байсан нь тогтоогдсон юм.
Тэд сүмийн сүсэгтнүүдээс хөрөнгө оруулалт татахийн тулд хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчдэд богино хугацаатай бага хэмжээний зээл олгоно, улмаар хөрөнгө оруулалт нь маш эрсдэл багатай гэж итгүүлсэн банйа.
гэвч сэжигтнүүд ихэвчлэн сүмийн сүсэгтнүүдээс цугларсан хөрөнгийг гадаадын өндөр эрсдэлтэй биржийн арилжаанд оролцуулжээ. Үүний сацуу Millender 1.75 сая долларын үнэтэй хаус худалдан авахад мөн хөрөнгө оруулагчдын мөнгийг ашигласан нь тогтоогдож байна.
2008 оны санхүүгийн хямралын үеэр хөрөнгө оруулалтын буцаан төлөлт удах болсонд хөрөнгө оруулагчдад сэжиг төрж улмаар эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээр мөрдөн байцаалт эхэлсэн байна.
Одоо эдгээр сэжигтнүүдэд залилан, мөнгө угаасан гэх хэргээр ял тулгаж байгаа бөгөөд шүүх гэм буруутай нь тогтоогдвол тус бүр 20 хүртэл жил хоригдох ялаар шийтгүүлэх ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.