451 сая долларын азтан 20 настай залуу байжээ

Өнгөрсөн 01 сарын 05-ны Mega Millions сугалааны хонжворын сан 451 сая долларт хүрч, улмаар хонжворыг цорын ганц хүн хожсон юм.

Тэгвэл бараг хагас тэрбум долларын азтан нь 20 настай залуу байжээ. Флорида мужийн оршин суугч Shane Missler (Цаашид Missler  гэх) гэгч залуу азтан болсон гэдгийг Флорида мужийн сугалааны алба (Florida Lottery Office)– нотлоод тэрээр хонжворын мөнгөө нэг удаагийн төлбөрөөр (Lump-sum) авах хувилбарыг сонгосон тухай мэдээлжээ. Тэрвээр татвар, хураамжийн дараа нийт 282 сая (281,874,999) долларыг бэлэн авахаар болж байна.

Азтан залуу хэвлэлд өгсөн яриандаа “…би одоо дөнгөж 20 настай, цаашид энэ мөнгөө өөрийн авъяас чадвараа төрөл бүрийн чиглэлээр хөгжүүлэх, мөн гэр бүлдээ туслахаас гадна хүмүүнлэгийн сайн үйлсэд хувь нэмэр оруулах болно..” гэжээ. Тэрээр өөрийн твитерт одоо амьдарч буй Port Richey хотоос нүүж, өөр газарт суурьшина гэж жиргэжээ.

Азын сугалааны (28-30-39-59-70, Mega Ball -10) тоот тасалбар Port Richey хот дахь “7-Eleven’ дэлгүүрийн салбарт зарагдсан бөгөөд журам ёсоор азын сугалаа зарсан тухайн салбарт 100,000 долларын урамшуулал олгох юм.

Флорида мужийн Сугалаа эрхэлсэн албаны мэдээлснээр азтан залуугийн гэр бүл, хуульч хонжворын мөнгийг байршуулах ‘Secret 007, LLC’ дундын хөрөнгө оруулалтын сан байгуулсан бөгөөд азтан залуу Missler тус сангийн менежер гишүүн байх гэнэ.

Дашрамд дурьдахад энэ удаагийн хонжвор АНУ-н сугалааны түүхэнд 10 дугаарт жагсаж байгаа өндөр мөнгөн дүн юм. Mega Millions сугалааны хамгийн өндөр хонжвор 2012 оны 03 сард 656 сая долларт хүрч, улмаар энэ хонжворыг 3 хүн  хуваан хожиж, азтан тус бүр 158 сая доллар (татварын дараа) ногдож байжээ.

 

Be the first to comment

Leave a Reply