Форд 1.4 сая машинаа татаж засварлана

Форд компани Хойд Америкт борлуулсан нийт 1.4 сая автомашинаа буцаан татаж засварлах болсон тухай зарлаад байна.

Тус компанид 2014-2018 онуудад үйлдвэрлэсэн ‘Ford Fusion’, ‘Lincoln MKZ’ маркийн машинуудын жолооны хүрдний боолт эдэлгээний явцад суларч, улмаар жолооны хүрд тэнхлэгээс мултрах хүртэл эрсдэл гарч болзошгүй гэж үзсэн байна. Өнөөгийн байдлаар тус компанид хоёр осол бүртгэгдээд байгаа бол эдгээрийн нэг нь дээр дурьдсан үйлдвэрийн асуудалтай шууд холбогдож байгааг тус компани хүлээн зөвшөөрчээ.

АНУ-д дээр дурьдсан маркийн нийт 1.3 сая машин нь борлуулагдсан бол үлдэж буй хувь нь Канад, Мексик орнуудад ногдож байгаа гэнэ. Цаашид Форд компаний дилерүүд эдгээр автомашины эзэмигчдэд албан ёсоор бичгээр мэдэгдэх бөгөөд дилерүүдэд автомашинуудыг үнэгүй засварлаж эхлэх юм.

Be the first to comment

Leave a Reply