Холбооны улсын төсвийн байгууллагууд хаалгаа барилаа

АНУ-н Конгрес төсвийн хуулийг хугацаанд багтаж баталж чадаагүйн улмаас Бямба гарагийн өглөөнөөс эхэлж Холбооны Засгийн газрын ихэнх үйл ажиллагаа зогсоод байна.
Эрх баригч намууд Ерөнхийлөгчтэй цагаачлалын зарчмын асуудлуудаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Төлөөлөгчдийн танхимд батлагдсан төсвийн хууль Сенатад батлагдаж чадаагүй юм.

АНУ-н түүхэнд 4 дэхь удаагаа тохиож буй энэ удаагийн төсвийн байгууллагууд хаалга барих (Government shutdown) үзэгдэл Ерөнхийлөгч Доналт Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 1 жилийн ойтой давхац байгаа юм. Үүний сацуу АНУ-н түүхэнд анх удаа Конгрес болон Цагаан ордон нэг намын хяналтад буюу Бүгд Найрамдах Нам олонхоор төр барьж байгаа үед ийнхүү хууль тогтоогчид төсвийн хууль баталж чадаагүйг мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Өнөөдөр Конгрес ээлжит бус чуулган зарлаад байгаа бөгөөд 3 долоо хоногийн богино хугацааны төсвийн санхүүжилтийн хууль хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Трамп ‘…өнөөдөр миний Ерөнхийлөгчөөр суусны 1 жилийн ойн өдөр. Ардчилсан намынхан надад сонин бэлэг барихээр шийджээ…’ хэмээн жиргэсэн байна.

 

 

Be the first to comment

Leave a Reply