Мэрилэндийн Ахлах сургуульд буутай этгээд халдлага үйлджээ

Шинэчилсэн (2:58PM) Өнөөдөр өглөө ‘Great Mills’ ахлах сургууль дээр сурагчид руу гал нээсэн этгээд нь тус сургуулийн сурагч, 17 настай Austin Wyatt Rollins гэгч байсан бөгөөд сургуулийн цагдаагийн ажилтантай буудалцах үед шарх авсан сэжигтэн эмнэлэгт өглөөний 10 цагинй орчимд нас баржээ. ‘Glock’ маркийн хагас автоамат гар буугаар зэвсэглэсэн сэжигтэн өглөө хичээл цуглах үеэр буюу 7:45 минутын орчимд 16 настай эмэгтэй сурагч руу гал нээж, улмаар суманд 14 настай эрэгтэй сурагч өртөж, шархадсан сурагчид эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

Хуучин мэдээ: Одоогоор сэжигтэн цагдаанийн суманд оногдсон, эсвэл өөрийгөө буудсан эсэх нь тодорхой бус байгаа ажээ. Урьдчилсан мөрдөн байцаалтын үеэр сэжигтний гар утас болон сошиал дансуудыг шалгасны үр дүнд сэжигтэн буудуулсан хохирогч эмэгтэй сурагчтай холбоотой байсан гэж үзэж байгаа тухай цагдаагийн мэдээнд дурьджээ.

Өнөөдөр өглөө Мэрилэнд мужийн Mary’s County-ийн ‘Great Mills’ ахлах сургууль дээр буутай этгээд гал нээсний улмаас 3 хүн шархадсан хэрэг гараад байна. Тус хотын цагдаагийн газрын мэдээнд дурьдсанаар хичээл эхлэх үед сургуулийн хонгилд буутай этгээд эмэгтэй сурагч руу нэг удаа бууджээ. Сургууль дээр ажилладаг цагдаагийн ажилтан хариу арга хэмжээ авч буудсан этгээдийг буудаж шархдуулсан байна. Одоогоор буудагч этгээдээс гадна 2 сурагч шархдаад байгаа бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа тухай мэдээлж байна.

Одоогоор буудсан болон буудуулж шархадсан хохирогч нарын хэн болох, тэд хоорондоо ямар холбоотой болох, сэжигтэн ямар ангиллын зэвсэг ашигласан зэрэг мэдээлэл гараагүй, хэргийг шалгаж эхлээд байна.

Мэрилэнд мужийн Mary’s County нь Вашингтон ДС хотоос урагш 60 орчим бээрт оршдог хот бөгөөд ‘Great Mills’ Ахлах Сургууль нь 1600 орчим сурагчтай сургууль гэнэ.

 

Be the first to comment

Leave a Reply