Шинэ Эрүүл мэндийн хуулиар 22 сая хүн даатгалгүй болно

АНУ-н Конгресийн Сенатаар хэлэлцэхээр төлөвлөж буй Бүгд Найрамдахчуудын санаачилсан Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн нөхцөлд 22 сая хүн эрүүл мэндийн даатгалгүй үлдэх нөхцөл бүрдэнэ гэдгийг Конгресийн Төсвийн Хорооны дүгнэлтэд дурьджээ.


Шинэ хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй “ОbamaCare” хуультай харьцуулсан анализ хийсэн ба шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 2026 оны байдлаар нийт 22 сая буюу АНУ-н 16 муж улсын хүн амтай тэнцэх хэмжээний иргэд эрүүл мэндийн даатгалгүй болно гэсэн тооцоо гарчээ.

Ингэснээр дараагийн 10 жилд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийн тоо хэмжээ 18 хувьд хүрэхээр байгаа нь Их хямралын үед ч байгаагүй олон иргэд даатгалгүй байна гэсэн хэрэг юм.
Конгресийн Төсвийн Хорооны дүгнэлтэд дурьдсанаар шинэ хуулийн төсөлд “Medicaid” хөтөлбөрийн хүрээг хумих заалтууд орсон нь дээрх нөхцөл байдлыг үүсгэх гол шалтгаан болох ажээ. Эрүүл мэндийн “Medicaid” хөтөлбөрийг танаж, тус даатгалд хамрагдах нөхцөл болзлыг өндөрсгөж чангатгаснаар ирэх 10 жилд татвар төлөгчдийн 800 орчим тэрбум доллар хэмнэж, үүний шууд нөлөөгөөр “Medicaid” даатгалаас 15 орчим сая хүн хасагдах тооцоо гарсан юм.

Харин “ObamaCare” хуулийн хүрээнд даатгалд хамрагдаад буй 7 сая орчим иргэд шинэ хуулиар даатгалаа алдах бөгөөд үүний гол шалтгаан нь шинэ хуулиар бага болон дунд орлоготой иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж бараг 4 дахин өсөхөөр байгаа ажээ. Үүний сацуу хэдийгээр эрүүл мэндийн даатгалын өртөг өсөх ч эрүүл мэндийн даатгалын хамрах цар хүрээ эрс багасахаар байгаа гэнэ. Өөөрөөр хэлбэл даатгуулагчид одоогийн төлж буй хураамжаас 4 дахин илүү өртгөөр одоогийн авч буй эрүүл мэндийн үйлчилгээнээс эрс бага эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авах нөхцөл үүсэхээр байгаа гэнэ.

Одоогоор Бүгд Найрамдахчуудын санаачилсан эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн төсөл Сенатаар батлагдах эсэх нь тодорхой бус байна. Сенатын хуралдаанаар тухайн хуулиар ирэх Пүрэв гарагт санал хураахаар төлөвлөж байсан ч хойшлуулж 7 сарын 4-ны амралтын дараа хүртэл хойшлуулаад байна.

Be the first to comment

Leave a Reply