Гэр ахуйн hhgregg дэлгүүрүүд хаагдана

Гэр ахуйн цахилгаан барааны hhgregg сүлжээ дэлгүүр Вашингтон ДС хот орчмын 10 салбараа хаахаар болжээ.



Тус сүлжээ дэлгүүр Вашингтон ДС орчимд 6 жил үйл ажиллагаа явуулсны эцэст ийнхүү хаагдаж байгаа юм. Үүнтэй холбогдож Мэрилэнд дэхь бараа түгээх агуулахаа татан буулгахаар болж байгаа гэнэ.
Хаалга барих дэлгүүрүүдэд байгаа бараануудыг ирэх долоо хоногуудад борлуулах бөгөөд дэлгүүрүүд ирэх 4 сард бүрэн хаагдсан байх юм.
Сүүлийн хэдэн жил ашиг нь байнга буурч дампуурлын ирмэгт ирээд буй тус компани АНУ даяар нийт 88 дэлгүүүрээ хаахаар шийдсэн бөгөөд үүний улмаас нийт 1500 орчим ажилчид ажлын байргүй болж байгаа юм.
61 жилийн түүхтэй тус компани Индиана мужид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид 132 салбар дэлгүүртэй үйл ажиллагаая явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Тус компани сүүлийн хоёр жил дараалан ашиггүй ажилласан бөгөөд тус компани Нью Иоркийн хөрөнгийн биржээс хасагдаад байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply