Өнгөрсөн Бямба гарагт хот хоорондын i-66 зам дээрх гүүрнээс хүүхэд үсэрч, зам дээр зорчиж явсан залуу эмэгтэй амь насаа алдсан эмгэнэлтэй осол гарчээ. Хохирогч 22 настай, Мэрилэндийн оршин суугч Marisa Harris байсан бөгөөд тэрээр “Marymount” Их сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх чигэлэлээр Магистрийн ангид суралцагч байсан тухай тус Их сургуулийн албан ёсны эмгэнэлийн мэдэгдэлд дурьдсан байна.
Хэргийг товч дурьдвал осол I-66 болон “Nutley Street” огтлолцолд болсон бөгөөд 12 настай хүүхэд “Cedar Lane” гүүрэн дээрээс зам руу үсэрсэн нь зам дээр зорчиж явсан хохирогчийн машин дээр унажээ. Хохирогч гэмтлийн улмаас нас барсан бол гүүрнээс үсэрч машин дээр унасан хүүхэд хүнд бэртэлтэй эмнэлэгт эмчлүүлж байна.
Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр хүүхэд амиа хорлохыг завдсан нь ийнхүү бусдын аминд хүрсэн байж болзошгүй байна. Тухайн үед хохирогчийн машины урд суудалд сууж явсан хүн ямар нэгэн ноцтой гэмтэл аваагүй ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.