Өнөөдөр шөнө I-66 зам хаагдана.

Өнөөдөр шөнө I-66 зүүн чиглэлд хаагдана

Виржиниа мужийн Тээврийн Яам (Virginia Department of Transportation) -ны ажлын хэсэг өнөөдөр I-66 замын зүүн чиглэлийн урсгалыг хааж, тус зам дээр барьж буй замын хураамжийн байгууламжийн ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Өнөөдөр шөнийн 9:30 минутаас маргааш (Лхагва) өглөөний 5 цаг хүртэл I-66 замын зүүн чиглэлийг I-495 N-с Lee Hwy-ийн хооронд 20 минутын давтамжтайгаар хаахыг анхааруулжээ.

Дашрамд дурьдахад өглөө, оройн оргил ачааллын үед HOV-2 (2 -с дээш зорчигчтой) болдог тус замыг оргил ачааллын үед төлбөртэй болгох ажил явагдаж байгаа бөгөөд энэ төсөл хэрэгжиж дууссанаар тус замаар ганцаараа зорчиж яваа жолооч нар төлбөр төлж зорчих боломжтой болох юм.

Be the first to comment

Leave a Reply