Арлингтон хотоор дайрч өнгөрдөг хот хоорондын I-66 зам дээр баригдаж буй төлбөрийн систем 12 сарын 04-ээс ашиглалтад орох гэж байна. I-66 зам өглөөний оргил ачааллын үед зүүн чиглэлд, оройн оргил ачааллын үед баруун чиглэлд HOV буюу 2-с дээш хүнтэй автомашин зорчдог зохицуулалттай. Тэгвэл шинэ төлбөрийн систем ашиглалтад орсноор ганцаараа зорчих жолооч төлбөр төлж зорчих боломжтой болох юм. Харин Төлбөрийн систем ашиглалтад орсноор 2-с дээш хүнтэй автомашин үнэгүй зорчих бөгөөд харин эдгээр машинууд EZ-Pass Flex төлбөрийн хэрэгсэл суурилуулсан байх шаардлагатай бөгөөд HOV-2 carpoolers сонголтыг асаасан байх ёстой юм.
Зам төлбөртэй байх цагууд нь
- Өглөө зүүн чиглэлд 5:30- 9:30
- Орой баруун чиглэлд 3:00- 7:00 цагууд
Дурьдсан цагуудаас бусад цагуудад I-66 зам өнөөдрийн адил хэвийн ашиглагдах юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.